Зүүн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Зүүн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
853

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Зүүн хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Өлзийт сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Илдэн бэйлийн хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймаг Өлзийт сум. Зүүн хурал. Өлзийт сумын нутаг дахь Баруун хурал буюу Яргайтын сүмээс зүүн тийш 1 км орчим зайд Зүүн сүмийн уул хэмээх уулын урд талд Зүүн хурал хэмээх хурлын газар төвхнөж байжээ. Зүүн хурал бол нэг л модон дугантай цөөн ламтай жижиг хурал байжээ.Лам цөөхөн учир баруун хурлаас лам нар очиж нийлж хурдаг байсан байна. Зүүн сүмийн ууланд том жижиг 2 агуй байдаг бөгөөд том агуйд нь хол ойрын бадарчингууд урт богино хугацаагаар сууж даян хийж бясалгал үйлддэг байжээ.Зүүн сүмийн хурал нь 1930-аад оны эхээр хаагдаж ганц модон дуганыг нь Илдэн бэйлийн хүрээ рүү зөөж аваачсан гэдэг.Дээрхи мэдээллүүдээс үзвэл Зүүн хурал нь цөөхөн ламтай жижигхэн жалгын хурал байсан бололтой. Гэвч нэг км орчим зайд харьцангуй том Баруун хурлаасаа тусгаар бие даасан шинжтэй байжээ. 1 / Өлзийт сумын иргэн 90 настай Түвдэн гуайтай хийсэн ярилцлагаас . 2007.07.25/ 2. Өлзийт сумын Ганданлэгшиддашчойлин хийдийн тэргүүн лам Довдонжав гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.05.27.

Байршлын тайлбар :
Зүүн сүмийн уул гэдэг газарт Баруун сүмээс 1 км зайд зүүн тийшээ оршино. /Сумын төвөөс зүүн өмнө/

GPS хаяг :
North 46° 30’  East 103°  27’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У150 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
As the place is rarely visited and the complex was made of mainly stones there are partial remains. Within a stone walled courtyard ruins of a temple building can be found and ruins of a stupa behind it. On its east side the foundations of a big temple and a smaller building are visible. There are some stonewalls and another courtyard where most probably the local monks lived. It is said that caves are situated southwest of the complex. On the south of the complex another stone foundation is visible.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Цөөн тооны бадарчингууд

Хүснэгтийн дугаар :
ӨХӨТ 008

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors