Дүвхэн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Дүвхэн хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дүвхэн
Төвд нэр Уайли:
sgrub khang, *sgrub khang
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Цэцэрлэг
Баг :
Хужирт баг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Бандида Заяын Гэгээний шавь нутаг
Товч түүх :
Архангай аймаг Цэцэрлэг сум. Дөвхөн хийд. Одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг Мухар хужиртын рашаан нь Заяын гэгээн мэндэлсэн түүхт газар бөгөөд 1900 оны үед халхад тодорсон 5-р Зая бандида Лувсанчойжийванчигийн тусламжтайгаар сүм барих ажлыг анх Халхын Гэргэн багш зохион байгуулж бариулснаар хийддээ Дөвхөн гэж нэр өгжээ. Дөвхөн гэдэг нь “ Бурхны бүтээлийн орон” гэсэн утга агуулгатай юм. Гэргэн багш анх рашаан дээр ирж сүм хийд байгуулах тухай саналыг нутгийн ард түмэнтэй зөвшилцөн ард олон дэмжиж Гэргэн багш өөрөө Рашаантын хүрээ, Заяын хүрээ, Их хүрээгээр явж үлэмж хэмжээний бурхан тахил, ном судар залж авчирч хийдээ тохижуулж эхэлжээ. Улмаар анхны дуган сүмийн хажууд Суварган жас гэдэг жижиг дуганыг бариулжээ. Уг хийд нь Дуган сүм, Дөвхөн, Суварган жас гэдэг 3 байгууламжтай бөгөөд Рашааны их ундаргын хойд энгэрт 12 цагаан суварга байдаг байв. Дөвхөн хийд нь намрын эхэн болон дунд сард 49 хоногийн турш хайлан хурна. Мөн намрын дунд сарын 17-нд овоогоо тахиж тахилга үйлдэнэ. Хийдийн гол сахиус нь Дамдин чойжоо бурхан байжээ . Рашаан булаг, лус савдагт зориулж уншлага уншиж, ариутгал хийдэг. Гэргэн багш Дөвхөн хийдийг өөрөө толгойлон дэд хамба ламаар Гачаа багш, мөн зохих хэргэмтэнгүүдэд Дамдин гавж, Бэх гавж, их унзад Сандан, бага унзад Дамба, Сандан маарамба, Гонир гэлэг нар ажиллаж бусад лам нар хурж байв. Хийд нийтдээ 70-аад ламтай байжээ.Хийдийн лам нарын дотор Гэргэн багш /хамба лам. одоогийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат Гачаа багш /Их тамир орчимын хүн/ Цэдэвжорвон гавьж Дамдин гавьж Бэх гавьж Самдан гэвш, Дамба унзад, Донир лам Гэлэг, Шарва гэсгүй, Дорждан гэлэн, Төмөр гэлэн, Дампил гэлэн, Дорж гэлэн зоч лам Бадраа Гүмбэн халзан хэмээх Дашзэвэг, хазгар Дашзэвэг нарын эрдэм чадалтай бурхны шашны ухаанд мэргэшсэн олон арван лам нар байжээ.Зая гэгээний төрсөн нутаг гэгдэх энэхүү Дөвхөн хийдийн дэргэдэх Мухар хужиртын рашаан нь монголчууд эрт дээр үеэс ашиглаж ирсэн анагаахын их увидастай ариун дагшин ус бөгөөд энд эгэл жирийн рашаанчдаас гадна үе үеийн Заяын гэгээнтнүүд Даравбаньдид гэгээнтэн, Жалханз хутагт хүртэл ирж алжаалаа тайлж байсан тухай түүх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. 1934 онд тухайн үеийн хийдийн тэргүүн Гачаа ламыг баривчилж, лам нарыг мөрдөн мөшгиснөөр хийд эзэнгүйрч эхэлсэн байна. Ингэснээр Дөвхөн хийдийн мөхөл эхэлж 3 дуганыг нураан мод тоосго, дүнз зэргийг Эрдэнэмандал сум руу зөөвөрлөжээ. Харин Халхын анхдугаар Зая гэгээний мэндэлсний 355 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 1997 онд түүний төрсөн газар болох Мухар хужиртын рашааны дэргэд Дөвхөн хийдийн туурин дээр нэгэн жижиг мөргөлийн сүм барьжээ. Сүмийг барих ажилд нутгийн иргэн Гүнчин, Цогбадрах, Т. Намдаг, Д. Гэлэнхүү, С. Доржсүрэн нарын хүмүүс болон бусад хүмүүс идэвх зүтгэлтэй оролцсон байна. Ийнхүү Халхын анхдугаар Зая гэгээний хүй цөглөсөн нутаг дахь шинэ цагийн Дөвхөн хийдийн сэргэлт эхэлжээ. Харин 1979 онд хэвлэгдсэн “ БНМАУ-ын угсаатны зүйн атлас” –ын сүм хийдийн бүртгэл жагсаалтанд Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Мухар хужиртын рашааны дэргэдэх энэхүү Дөвхөн хийд нь бүртгэгдээгүй байна. Холбогдох эх сурвалж: - Цэцэрлэг сумын өндөр настан эдүгээ Дөвхөний мөргөлийн сүмийн тахилч С. Доржсүрэн гуайтай хийсэн ярилцлага. - Р.Өлзийбуян, Д. Чулуун. “Халхын Заябаньдида гэгээн” УБ 2000 - С.Доржсүрэн, Д. Дэмбэрэлдорж: “ Өлзий хутгийн шүншигт нутаг” Эрдэнэт 2006.
Байршлын тайлбар :
Цэцэрлэг сумын Хужирт багийн нутаг, сумын төвөөс баруун тийш 18 км, Мухар Хужиртын рашаан хэмээх газарт байна. Өмнө талд байх есөн суварга бүхий рашааны эх, хойд талд Овоот уул, баруун талд Бөөрөнхий, зүүн талд Хужиртын гол 3км зайд байна. Чанх өмнө талд 200-д метр газар рашааны эх дээр тахилгат овоо байна.
GPS хаяг :
North 48° 45’ East 101° 10’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 8 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Энэхүү Дүвхэн хийдийн туурь бүхий өндөрлөг газарт Дүвхэн хийдийн шинэ дуганыг сэргээн байгуулсан бөгөөд баруун өмнө талд 300-д метрт есөн цагаан суварга зүүн урд талд 150 метрт рашаанд орж буй хүмүүст зориулсан 30 модон байшин байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1900-1910 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
АРЦЛ 002
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : С.Доржсүрэн лам | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Пүрэвийн Цогбадрах | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Д.Гэлэнхүү өндөр настан | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Т.Даваасамбуу өндөр настан | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Халхын Гэргэн багш | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
70 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
АРЦЛ 004
судалгааны баг :
Team: Г
