Бүрдний дугана /Хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бүрдний дугана /Хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
204

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бүрдний хийд

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Цэнхэр

Баг :
Хуучин Цэнхэрын төв

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Ачит гүний хошуу

Товч түүх :


Архангай аймаг Цэнхэр сум. Бүрдийн хүрээ Цэнхэр сумын төвөөс баруун урагш 39 км орчимд Цэцэрлэгийн бүрд хэмээх газарт энэхүү Бүрдийн хүрээ төвхнөж байжээ.Анх манжийн Энх Амгалангийн 35-р он буюу 1696 онд Засаг тэргүүн зэрэг тайж Ядам агсаны үед нэгэн дуган бариулж Дээдийн түмэн өлзий бататгах тухай Цогчин агва хоёр зүйл хурал хуруулж номын сургууль үйлдэж эхэлжээ.1851 онд засаг тэргүүн зэрэг тайж тэрхүү дуганыг шинчилсэн бол Бадаргуулт төрийн 15-р он буюу 1888 онд засаг Сэр-Одын үед Чойрын дуган бариулж Чойр хуруулж эхэлжээ.Дараа нь 1906 оны үед засаг Довчинжамцын үед нэг дуган байгуулж Махгал, Ядам, Ганжуур зэргийг хуруулж эхэлсэн байна.20-р зууны эхэн үеэр Бүрдний хүрээ нь 320-оод ламтай 10 гаруй сүм хийд дацантай, 5 жастай зуны тэргүүн сард Майдар эргэдэг, намрын эхэн сард Ганжуур эргэдэг, зуны адаг сард маанийн бүтээл хийдэг, хаврын дунд сард Нүгнээ сахидаг хүрээ байжээ.Бүрдийн хүрээнд Тогоосүрэн, Дорж, Лувсан, Сандаг, Мижид нарын олон арван ном эрдэмтэй гавьж нар байв.Бүрдний хүрээ нь Заяын хүрээний нэг салбар бөгөөд түүний дэг жаяг ая дангаар хурал номоо үйлддэг байжээ. 1930-аад оны сүүлийн хагаст лам нарын эсрэг авч явуулсан бурангуй үйл ажиллагааны уршигаар лам хуврагуудыг баривчлан хүрээ хийдийг албадан нурааж устгах үед Бүрдний хүрээнээс 20 гаруй лам баривчлагдан 1938-1939 онд дуган сүмийг нураан Төвшрүүлэх сум руу зөөсөн байна. Холбогдох эх сурвалж: 1.Цэнхэр сумын Тамир багийн харьяат өндөр настан лам Л.Сэрдамба гуйтай хийсэн ярилцлагаас 2007.07.03/ 2.Х.Магсаржав “Архангай аймгийн Цэнхэр сум” УБ 2003

Байршлын тайлбар :
Одоогийн Цэнхэр сумын төвөөс баруун урагшаа 39 км газарт Бүрдийн булан хэмээх газар 5-6 дуганы туурь бий. Өндөр уулын бүсэд байх энэ газарт 1970 он хүртэл Цэнхэр сумын төв суурьшиж байсан учир хуучин сумын төвийн байр байшингийн тууриас ялгагдах зүйлгүй болсон.

GPS хаяг :
North 47° 91’  East 101°  74’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энд 1956-1970-д он хүртэл Цэнхэр сумын төв суурьшиж байсан учир тэр үедээ зургаан дуганы бүтэн үлдсэн гурвыг нь сумын хангамж бэлтгэлийн агуулахын бараа түүхий эдийн агуулах болгон ашиглаж байсан нь одоо сумын үлдэгдэл барилгын туурьтай нийлжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1840- өөд он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
200-д лам

Хүснэгтийн дугаар :
АРЦР 054

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :