Бүрдний хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Бүрдний хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
204
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бүрдний хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Чулуут
Баг :
Хайрхан баг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Цэцэн Чин Вангийн хошуу
Товч түүх :
Архангай аймаг Чулуут сум. Бүрдийн хурал Хууичн Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны нутаг одоогийн Чулуут сумын төвөөс баруун хойш 48 км орчимд тахилгат Сант уулын өвөр Бүрдийн голын хойд эрэг дээр Хайрхан багийн төвийн баруун талд хоёр дуган бүхий энэ хурал төвхнөж байжээ.1870-аад оны үед Ловон Чүлтэмжамц хэмээх хүний үүсгэн байгуулсан энэ хурал 1920-иод оныг хүртэл 20 гаруй лам байнга сууж хурдаг хурал байж байгаад тухай үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 1920-иод оноос цагийн хурал хурах болсон байна.Гомбо сахиустай энэ хурал 2 модон дугантай баруун хойноо 1 суваргатай байжээ.1935-1936 оны үед хурал номын үйл ажиллагаа хаагдсан байна.
Байршлын тайлбар :
Цэцэрлэг сумын төвөөс баруун хойшоо 48 км-т тахилгат Сант уулын өвөр бэлд, Бүрдийн горхины хойд эрэгт дэвсэг дээр Талын ухаа хэмээх толгойн зүүн талд байдаг. Баруун талд 150 орчим метрт Хайрхан багийн төв бий.
GPS хаяг :
North 48° 87’ East 99° 42’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 10 Side2: Ө 8 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Гурван сүм, гурван суварганы туурь бий. Уг гурван дуганы /сүмийн/ туурь газрын хөрснөөс дээш 30-40 см овойсон. Гурван суварганы суурь 1.5-2 метр хүртэл овгор шороо байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ловон лам Чүлтэмжамц | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
40 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
АРЧУ 046
судалгааны баг :
Team: Г
