Дэмчиг дацан
Read in English
Сүм хийдийн нэр :
Дэмчиг дацан,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дэмчиг дацан
Төвд нэр Уайли:
*bde mchog grwa tshang
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
157
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дэмчигийн хурал
Сүм хийдийн төрөл :
жасаа хурал
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Эрдэнэмандалын
Баг :
төвд
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Эрдэнэ зая бандида -гийн шавь
Товч түүх :
Архангай аймаг Эрдэнэ мандал сум. Дэмчиг дацан 1680-аад оны үед Халхын анхдугаар зая Бандид Лувсанпэрэнлэй одоогийн Эрдэнэ мандал сумын төвийн урд хэсэг Хануй голын ар хөвөөнд гэр хэлбэрийн модон дуган бүхий Дэмчиг дацанг үүсгэн байгуулж нууц тарнийн ёсны гол бурхан болсон энэ бурхныг тайж тахих жасаа хурлыг өдөр бүр хуруулж байжээ.Энд нэг л дуган байсан бөгөөд анхдугаар зая Бандиас эхлэн сүүлчийн дүр хүртэл зая Бандид хутагтууд үе үе морилж хурал ном айлддаг байжээ.Мөн сар жилийн дүйцэн өдрүүдийн хурлаар Мухар хужиртын рашааны Дөвхөн хийд Заяын гэгээний хүрээнээс лам нар ирж хурал хурдаг байв.Бусад үед 10 гаруй лам байнга сууж хурдаг жасаа хурал байжээ.Одоо уг дуганын туурь болох 8 ханатай гэрийн хэмжээний торог хэлбэрийн чулуун модон буурь Эрдэнэ мандал сумын төвийн урд хэсэгт бий.Уг буурин дээр 2005 оноос эхлэн 15 дахь зая Бандид гэгээний дүр монгол гэр бариулж зун намрын улиралд цагийн хурал хуруулж буй. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Эрдэнэ Мандал сумын Дашчойнхорлин хийдийн ловон лам Цэсэн доржийн Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагаас 2007.06.22
Байршлын тайлбар :
Эрдэнэмандал сумын төвийн чанх урд хэсэгт хойд талд Улаан толгой баруун талд Олон овоо хэмээх толгой урд талд Ухаа толгой зүүн талд Тэнүүн хангай нэртэй уул бий. Хануй голын хойд эрэг дээр эргээс 800 орчим м-т дацангийн туурь бий. Зүүн талд 2 орчим км-т байх Тэнүүн хангай уул эртний тахилгатай.
GPS хаяг :
North 48° 55’ East 101° 28’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогоор туурийн орчмын газрыг тус сумын иргэн Өнөрөө эзэмшил болгон хувийн хашаа барьсан. Уг хашаанд Дэмчигийн дацангийн туурь орсон байна. Туурийн дээр одоогоор Архангай аймгийн Заян гэгээний хүрээнээс санаачлан 1 гэр авч ирж барьсан ба энэ гэрт энэ дацангийн туурь дээр дүйцэн өдрүүдээр хурал хурах зорилготой.
Сүм хийд байгуулагдсан он :
1680-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
АРЭР 004 and АРЦЛ 003
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : АРЭР 004 Бямбасүрэн ловон лам, Дүгэрсүрэн гэлэн лам, дорждулах сумын иргэн | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : АРЦЛ 003 С.Доржсүрэн /лам/ | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
around 10
Хүснэгтийн дугаар :
АРЭР 001
судалгааны баг :
Team: Г