Narangiin khuree
Read in Mongolian
Name(s) of Temple :
Narangiin khuree,
Tibetan name(s) Cyrillic (DOMM 2007):
Дашравданганданлин
Tibetan name Wylie:
*bkra shis rab brtan dga' ldan gling
Rinchen Number :
277
Rinchen Name :
Narangiin khuree, Dashravdangandanlin-Khishgiig badruulagch
Type of Monastery/Temple:
Monastic School
Aimag where the temple is located:
Bulgan
Sum where the temple is located:
Bayan Agt sum
Sub-district where the temple is located :
In a place called Naran in Sharga Bag
Old Aimag Name :
Tusheet Khan
Old Khoshuu Name :
Ürjin günii khoshuu
Historical Summary (In Mongolian only):
Булган аймаг Баян Агт сум. Нарангийн хүрээ / Дашравданганданлин / Хуучин Сайн Ноён хан аймгийн Эрх гүн Үржинжавын хошууны нутаг одоогийн Баян Агт сумын төвөөс урагш 14 км Шарга багийн Нарангийн уулын өвөрт анх 1821 онд засаг гүн Ойдовдоржийн үед тайж Мөнхжаргал өөрийн хүчээр шинэ сүм бариулж эм, зурхйан хурал тогтоосноор Нарангийн хүрээний эх үүсвэр тавигджээ. Нарангийн хүрээ нь 20-р зуунын эхэн үеэр цогчин дацан, мамба, зурхайн гурван дугантай, 60-70 ламтай байжээ. Энэ жижиг хийд оточ маарамбын сургуультай байсан байна. Нарангийн хүрээ нь 1926 оны тоо бүртгэлээр 3360 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй , 2000 гаруй толгой мал бүхий жастай байжээ. Нарангийн хүрээнд Их Номч Шагжсэнгэ, Эрин хамба хэмээх Лувсанцэрэн нарын эрдэм чадалтай лам нар шавилан сууж байжээ. 1937 оны эхээр уг хийд хаагдсан ба 30 шахам лам хуврагийг баривчлан хэлмэгдүүлжээ. Эрин хамба Лувсанцэрэн/1879-1930/: 1970-аад онд Гандан хийдийн гавж лам Иштавхайн хэвлүүлсэн “ Монгол эрдэмтдийн бүртгэл” –д нэр нь орсон Лувсанцэрэн хамба нь Эрх гүний хошуу одоогийн Баян Агт сумын нутаг Хануй, Хүнүй голын бэлчирт мэндэлжээ. Багадаа Нарангийн хүрээнд шавилан сууж Түвд, Монгол бичиг гойд сайн сурсан байна. Хожим нь хүрээндээ хам баар өргөмжлөгдөж ард олны дунд нэрийг нь цээрлэн Эрин хамба хэмээн нэрдэх болжээ. Тэрбээр Вангийн хүрээ, Богдын хүрээний хооронд аялан явж том хэмжээний зохиолыг Монголоос Түвд хэл рүү орчуулж бичдэг эрдэмтэн лам байв. Гол бүтээл нь “ Мөрийн зэргийн тайлбар буюу Ламирим Сэмбэрэй” гэдэг үргэлжилсэн үгийн зохиол ажээ. Үүндээ “ Бодь мөрийн зэргийн тайлбар”-ыг / 18-р зууны үеийн Түвдийн эрдэмтэн Жура Ёнзэн/-ийг улам дэлгэрүүлэн Түвд Монгол олон зуун үлгэр домгийг оруулжээ. Мөн Авиддармын тайлбар хэмээх нэгэн зохиол бичсэн байна. - Их номч Шагжсэнгэ: /1876-1952/ Шагжсэнгэ 1876 онд Сайн ноён хан аймгийн Эрх гүний хошуу / одоогийн Баян Агт сум/ хошуунд төржээ. Тэрээр бага балчир насаа Шаргын нуурын орчим Хүйс мандалын хавиар малчин ардын дунд өнгөрөөжээ. Мал маллах арга ажиллагаа сайн эзэмшсэн хүн байжээ. 16 орчим наснаасаа Баянцагаан Агт уулын өвөртт орших Нарангийн хүрээнд шавилан суужээ.Энэ үедээ хожим нь алдар нэрд гарсан хамба Лувсанцэрэнтэй танилцан нөхөрлөсөн нь цаашдаа эрдэм сурахад нь их нөлөө үзүүлжээ. Шагжсэнгэ гуай 1930 оны сүүлчээр Нарангийн хүрээ тарахад ховор живэр ном судруудаа байшин авдар савдаа хадгалж үлдээд зав чөлөөндөө уншиж судлан хүн ардад ярьж хууч хөөрдөг байжээ. 1950-иад оны эхээр академич Ц. Дамдинсүрэн гуай сурагласаар ирж уулзаад ном зохиолоосоо ШУ-ны хүрээлэнд дурсгахын гуйхад тэрээр дуртай зөвшөөрч олон ном бэлэглэсний дотор найз Лувсанцэрэнгийнхээ зарим бүлгийг Төвд хэлэнд орчуулсан 27 бүлэгтэй Төвд, Монгол “Шидэт хүүр”-ийн туужийг өгчээ. Дараа нь энэ дурсгалт бичиг , уран зохиолын судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсон билээ. Энэ ном нь судалгааны өгүүллийн хамт 1963 онд Улаанбаатар хотноо Ц. Дамдинсүрэнгийн удирдлагын дор хэвлэгджээ. Энэхүү үлгэрийн том хэмжээний зохиолыг их номч Шагжсэнгэ бүрэн бүтнээр нь хадгалж байгаад ийнхүү олны хүртээл болгосон нь түүний их гавъяа мөн гэж Ц. Дамдинсүрэн гуай удиртгалд нь тэмдэглэсэн байдаг. Лувсанцэрэн хамба 1920-иод оны сүүлээр Нийслэл хүрээнд байхдаа өөрийн бага сага засч найруулсан Төвд үлгэрийн 13 бүлэг, мөн өөрөө Монголоос Төвд хэлэнд орчуулсан монгол үлгэрийн 13 бүлгийг төгсгөлийн нэг бүлгийн хамт найз Шагжсэнгэ ламдаа дурсгасан нь хожим нь Монголын уран зохиолын чухал дурсгалын нэг болон ийнхүү мөнхрөн үлджээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Д. Дэмбэрэлдорж, Л. Бямбасүрэн “ Баян Агт өчигдөр, өнөөдөр” Эрдэнэт 2005
Description of location :
The site is located in the place called Naran, 14 km. south of Bayan-agt sum centre.
GPS given for Bayan-agt Sum Centre
GPS coordinates :
North 49° 2’ East 102° 5’
Total site area:
Side1: Side2: Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
No
Site status at the time of survey :
The ruins of 10 temples are visible. The site is clearly visible.
Date of establishment of the monastery/temple :
1821
Date of closing and destroying the monastery :
Revival of the old monastery/temple:
No
Founder's name and title (if known):
Date of Revival:
Monks in Old Temple :
60-70 monks
60-70 monks
Form Number :
БУБА 003
Survey Team :
Team E