Baligiin khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Baligiin khuree,

Tibetan name(s) Cyrillic (DOMM 2007):
Дашравданчойенлин

Tibetan name Wylie:
*bkra shis rab brtan chos dbyings gling?

Rinchen Number :
276

Rinchen Name :
Baligiin khuree, Urjin gungiin khuree, Erkh gungiin khuree, Dashravdanchoiynlin

Type of Monastery/Temple:
Monastic School

Aimag where the temple is located:
Bulgan

Sum where the temple is located:
Bayan Agt sum

Sub-district where the temple is located :
Bayanzurkh team center

Old Aimag Name :
Tusheet Khan

Old Khoshuu Name :
Ürjin günii khoshuu

Historical Summary (In Mongolian only):


Булган аймаг Баян Агт сум. Балигийн хүрээ / Дашравданчойенлин / Хуучин Сайн ноён хан аймгийн Эрх гүн Үржинжавын хошууны нутаг буюу одоогийн Баян Агт сумын төвөөс баруун хойш 20 км газар Баянзүрх багийн төв Баянзүрх уулын өвөр бэлд Балигийн хүрээ төвхнөж байжээ. Анх 1816 онд Засаг гүн Ойдовдоржийн үед чойр, зурхайн сургууль дацан байгуулснаар Балигийн хүрээний эх үүсвэр тавигдсан байна. Анх Балигийн хүрээ байгуулагдахдаа шар даавуун дугантай байсан бөгөөд тухайн газрыг нь Шар даавуут гэдэг нэртэй байв. Даавуун дуган олон жилийн нар салхи хур бороонд гандаж хэврэгшээд нэг удаагийн хүчтэй салхинаар нурж даавуу нь хийсч явсаар нэгэн газарт очиж нэлээд удаан тогтжээ. Тэр газрыг нь Шар даавуут хэмээн одоо болтол нэрлэдэг байна. 1920-иод оны үед Балигийн хүрээ нь цогчин, чойр, лавиран, дүйнхор дуган дацангуудтай 240-өөд лам хуврагтай, гүн ухаан эм , зурхай дагнасан сургуультай байжээ. Хошууны төв нь Балигийн хүрээ байсан бөгөөд энэ хийдийг дагаж олон арван айл өрх гэр байшин бүхий хороолол бий болсон байна. Балигийн хүрээ нь Яруугийн хүрээний төрхөөр баригдсан, Түвдийн Баруун зуу буюу Дашлүмбэ хийдийн дэгтэй , мөн Банчин Эрдэнэнийн төлөөний хүн Гачин лам суудаг томоохон хийд байжээ. Хийдийн шүтээн нь Лхам сахиус байсан байна.1926 оны тоо бүртгэлээс үзэхэд Балигийн хүрээ 3614 төгрөгний үндсэн хөрөнгөтэй, 4000 гаруй толгой мал бүхий жастай байжээ. Балигийн хүрээнээс цорж лам Намсрай, аграмба Базарсад, Лосолжамц , маарамба Сэд-Очир, Лувсан гавж, Данзан, Дарьсүрэн, Шарав, Чулуун , Гэндэнжамц нарын олон арван мэдлэг чадвартай лам нар төрөн гарчээ. 1937 оны эхээр тус хүрээ хаагдсан ба 30 орчим лам нарыг баривчлан хэлмэгдүүлж сүм дуганыг багийн төвийн контор , Улаанбулан зэргээр ашигласан байна. Маарамба Сэд-Очир:Сэд-Очир маарамба бага залуу насандаа Балиг болон Нарангийн хүрээнд шавилан сууж байгаад хожмоо отчийн сургууль төгсөж эмч болсон хүн юм.1980-аад оны эхээр 80 орчим насандаа таалал болжээ. Төвдийн Лхас хотын эмийн дацанд суралцаж сайн маарамба болсон аж. Төвд, Англи хэл мэддэг өндөр боловсролтой хүн байжээ. Хүн малын өвчин анагаах талаар гаргууд мэргэшсэн энэ хүнтэй уулзаж ярилцаж явсан академич Дамдинсүрэн , мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор профессор А. Содномдаржаа , П. Шмнжээ нар эрдэм боловсролыг нь өндөр үнэлсэн байдаг юм. Сэд-Очирын хүн малын өвчнийг анагаах өөрийнх нь Төвд хэл дээр бичсэн жорын ном ибй гэдэг бөгөөд одоо тэр нь үрэгдсэн байж магадгүй. 1965 онд түүнтэй уулзаж үхрийн мялзан өвчнийг анагаах өвөрмөц жорыг эрдэмтэн М. Даш, Х. Тумбаа, малын бага эмч Я. Лхагвасүрэн нар тэмдэглэн авч байжээ. Энэ жороор гавар / камфара/, бугын цусан эвэр, дэгд / хөх шар/ , башига, тэмээн хөх , үхэр мэхээрийг адил хэмжээтэйгээр хольж нунтаглаад өдөрт гурван удаа өгөхөд эдгэрч байсан гэдэг. Гавар, башига нь зүрх судасны ажиллагааг тэтгэж хэвийн болгох, цусан эвэр нь дотор халууныг намдаах, тэмээн хөх , дэгд, үхэр мэхээр нь аргаах үйлчилгээтэй учир чацага тогтоох, цус их гарч байвал сөд өвсний хандыг нэмж өгнө гэж Сэд-Очир гуай ярьж байсан нь лабораторийн шинжилгээгээр нотлогдож байжээ. Энэ эрдэмтэн өтгөсийг нутгийнхан нь бага мэддэг байсан нь харамсалтай. Холбогдох эх сурвалж: 1. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Д. Дэмбэрэлдорж, Л. Бямбасүрэн “ Баян Агт өчигдөр, өнөөдөр” Эрдэнэт 2005

Description of location :
The site is located 20 km. northwest of Bayan-agt sum center. In the north is sacred Bayan Zurkh mountain, to the southeast is Uguumur mountain and to the south is Baligiin gol river. GPS given for Bayan-agt Sum Centre

GPS coordinates :
North 49° 2’  East 102°  5’

Total site area:
Side1: Side2: Side3: Side4: Side5: Side6:

Revived temple on site :
No

Site status at the time of survey :
There are ruins of 6-7 temples. The foundation stones of the temples are visible.

Date of establishment of the monastery/temple :
1816

Date of closing and destroying the monastery :

Revival of the old monastery/temple:
No

Founder's name and title (if known):
Name and title : Unknown - Interview Number:

Date of Revival:

Monks in Old Temple :
around 240 monks
around 240 monks

Form Number :
БУБА 004

Survey Team :
Team E

Газрын зураг / Map