Бүрдийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бүрдийн хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
284

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бүрдийн хүрээ /Цамба дайчингийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Булган

Сум :
Сайхан

Баг :
1-р баг Бүрд гэдэг газар

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Сайхан сум. Бүрдийн хүрээ /Бүрдийн хийд/ Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Сайхан сумын 1-р багийн нутаг сумы төвөөс баруун урагш 50 орчим км-т Бүрд хэмээх газар Баян өндөр уулын баруун хойно 4 дугантай60 орчим лам хурдаг хүрээ төвхнөж байжээ.Энэ хүрээг 1870-аад оны үед байгуулагдсан гэх бөгөөд үүсгэн байгуулагч нь Эрдэнэ дайчин ван Жалбалдоржийг хэмээн үздэг.Уг хийд нь Очир ваань шүтээнтэй хурал номын ая дан дэг нь вангийн хүрээний тавилттай байсан гэдэг.Зүүн өмнө талдаа 2 км орчимд байх Баян өндөрийн овоог зуны эхэн сар намрын адаг саруудад тахина.Энд Цогчин дуган, сахиусын дуган, Дарь-Эхийн дуган, Хайлангийн дуган байсан бөгөөд харин сургалт эрхэлдэг дацан байхгүй байсан бололтой.Вангийн хүрээнд Домын дамжаа барьсан банди нар энд ирж ихэвчлэн хурж байжээ.Цам гардаггүй харин Майдар эргэх, Сор залах, Ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлүүдийг хийж байсан байна.1937 оны эхээр Бүрдийн хийд татан буугдсан бөгөөд эзгүйрч хоцорсон сүм дугануудыг 1940-өөд оны үед нураажээ.

Байршлын тайлбар :
Сумын төвөөс баруун тийш 50 орчим км-т 1-р багийн нутаг Бүрд хэмээх газар тал хээрийн бүсэд зүүн урд 2 км газарт Баян-Өндөр гэдэг тахилгат уул, зүүн талд Дэлийн овоо хэмээх тахилгат уул байдаг. Өмнөд талд 20 км-т Орхон гол, Зүүн хойд 10 орчим км-т Хунт хэмээх нуур рашаан бий. GPS given for Saikhan Centre

GPS хаяг :
North 48° 39’  East 102°  37’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: У12 Side4: Ө 8 Side5: У 8 Side6: Ө 6

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг газарт дөрвөн туурь байх бөгөөд туурийн чулуун сууриуд газрын хөрсөнд ил гарсан ерөнхийдөө туурийн шороон далан газрын хөрснөөс дээш дунджаар 30-40 см зузаан өргөгдсөн байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
40-50 лам

Хүснэгтийн дугаар :
БУСХ 002

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :