Саруулын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Саруулын хүрээ,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашгэмплин

Төвд нэр Уайли:
*bkra shis dge 'phel gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
9

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Саруул гүнгийн хүрээ /Баруун амбаны хүрээ, Дашгэмплин/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Толбо сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Алтайн Урианхайн Долоон хошуу-Саруул гүний хүрээ

Товч түүх :


Баян өлгий аймгийн Толбо сум.Саруул гүнгийн хошууны хүрээ /Баруун амбаны хүрээ/ Толбо сумын нутагт байсан Алтайн Урианхайн Саруул гүн Гомбожавын хүрээ болох Дашгэмпилин хүрээг үүсэн байгуулагдсан тухай түүхийн эх сурвалж болох баримт Ч.Банзрагч Б.Сайнхүү нарын 2004 онд эмхэтгэн хэвлүүлсэн “Монголын хүрээ хийдийн түүх” номонд дурдагджээ.Уг баримтанд “...Бураатын амны Алтан нуур гэдэг газар суурьшсан.Алтайн Урианхайн Саруул гүнгийн хошууны “Дашгэмплин” хүрээ нэртэй явжээ.Энэ хүрээ анх Толбо нуурын эх болох.Өмнө Бураатын адаг Алтан нуур гэгч газар “Өвгөн гэгээн” хэмээх хүн удирдаж анх Төвд маягийн нэг сүм байгуулсан.Анх байгуулагдахдаа 7 эсгий гэр 13 лам хуврагтай байжээ.Одоо бөс асар нэг, гэр 29, лам хувраг 75-тай байна.Энэ хүрээ 1778 онд байгуулагдсанаас хойш 160 жил болжээ.1921 онд Осорын улаан цэрэг, Цагаан цэргийн хооронд болсон байлдаан энэ хүрээний дэргэд болж дуган сүм нь эвдэрчээ.Энэ учир лам нар нь тархан явж байсан тохиолдол гарчээ.Саруул гүнгийн хүрээг Төвд өвгөн Гэгээн, Элдэвжээ лобон Цагаан зурхайч Арьяа лобон, Осрон Да-лам, Дэлэг да лам, Дамдин цорж, Рагва нар удирдан тэргүүлж явжээ...” хэмээх тэмдэглэсэн байна.

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны салбар болох Бураатын давааны хойт талд Сайр хэмээх их өндөр уулын энгэрт Алтан нуур гэх жижигхэн нуурын зүүн дээд талд уулын налгар хөндийн эхэнд Саруулын хүрээ байрлаж байжээ. Саруулын хүрээний тууриаас баруун хойд талд 10 км орчим газарт Баян -Өлгий аймгийн Толбо сум байрлана. Толбо сум нь 36 км үргэлжлэх Толбо нуурын зүүн дээд хэсэгт буй сум юм. Энэ хүрээг Толбо нуурын ойролцоо байх тул Саруул гүнийн Толбын хүрээ гэж нэрлэж заншсан нь бий. Эдүгээ хүрээний орчин ямар тахилгатай уул ус байсан нь мэдэгдэхгүй байсан.

GPS хаяг :
North 48° 22’  East 090°  24’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 24 Side2: 16 Side3: 14 Side4: 14 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Саруулын хүрээний туурин дээр хэд хэдэн тод барилгын ул мөр хадгалагдан үлджээ. Хүрээний нийт эзэмшил газрыг багцаалан гаргаж болохоос гадна хамгийн гол том цогчин дуганы туурь нилээд сайн хадгалагдсан, 16 Х 24 метр хэмжээтэй байгаа. Тэрхүү гол дуганы суурин дээр 1985 оны орчим нутгийн уугуул нь байгаад хожим шилжин нүүж өөр газар суух болсон Алтайн Урианхайн иргэдийн төлөөлөгчид ирж том хүрэндүү өнгийн чулуун дээр Монгол бичгээр “Урианхайн Саруул гүний хошууны Толбо нуурын хүрээны тууринд босгосон чулуу” гэж бичсэн самбар босгожээ. Мөн хүрээний худаг, гал тогооны байшингийн суурь, хашааны ором, жижиг дугана байшингийн суурь, барилгаас үлдсэн чулуунууд, чулуун дэвсгэр маягийн зүйлс, хоёр ч Монгол гэрийн буйр зэрэг суурь ул мөр хадгалагдсан байна. Хүрээний баруун урд талд байх туурийн шавийг хожим Монгол хүмүүс /1990-д он/ ирж бурхан шүтээнээ хийж байна хэмээн ухаж, малтсан гэж энд нутаглаж байгаа Казак иргэн Баядолда гуай өгүүлэж байна. Үнэхээр хэн нэг нь худгийн туурийг малтан ухсан мөр тод байна. Худгийн дэргэд гал тогооны байшингийн туурь бий. Үүнийг казак өвгөд ярьдаг байсан байна. Тэднийг анх Толбо нуурын хөвөөнд ирэхэд Саруулын хүрээ их сонин сайхан байсан гэх. Энэ хүрээнд цагаатнуудын /Оросын/ цэрэг ирж МАЖЦ-ийн нэгэн ангийг бүслэлтэнд оруулан 42 хоног болсон бөгөөд энэ түүхэн үйл явдалд зориулан дурсгалын самбарыг 1976 оны 6 сарын 20-нд босгожээ. 1985 онд хүрээний туурийн хойт хэсэгт Алтан нуурын баруун талын жижиг хөтөл дээр Алтайн урианхайчууд ирж овоо босгосон байна. Социализмын үед хүрээний шавар барилгуудыг нураан нэгдлийн сүү тосны заводын тос цохих байрыг босгож байлаа. Түүнийг 1990 онд хувьчилж аваад нураан авсан ажээ. Энэ байшинг гол дуганы баруун талд барьж байв. Энэ бүхэн хийдийн туурин дээр үлдсэн байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1790 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
БӨӨХ 078

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар

Хүснэгтийн дугаар :
БӨТБ 082

судалгааны баг :
Team А

Газрын зураг :