Цайдамын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Цайдамын хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
335
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цайдам багийн хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Дархан-Уул
Сум :
Хонгор
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Баатар вангийн хошуу
Товч түүх :
Дархан уул аймаг Орхон сум. Цайдмын хурал Орхон сумын Шохойн хөтөл хэмээх газар / хуучин Цайдам багийн нутаг / 5-6 зоч лам сууж хурдаг нэгэн зодын хурлын дуган байжээ. Уг дуган нь модоор барьсан чулуун суурьтай, багцаагаар 6х4 метрийн хэмжээтэй шахам жижиг дуган байсан байна.Уг дуган нь 1920-иод оноос өмнө Лувсан зоч тэргүүтэй5-6 зоч лам зун нармрын улиралд сууж хурал хуран өвлийн үед зарим лам нар нь ганцаараа сууж өвөлждөг байсан байна. Энэ нь тахилч лам гэхээсээ илүү бясалгал үйлдэж даян нямба хийж байсан бололтой. Мөн энд суудаг лам нар бүгд зод тавих лүйжин тавих зэрэг зан үйлийг хийх бөгөөд талийгаачдын хойдохыг даадаг байсан тухай нутгийн хөгшчүүл ярьдаг байв. 1921 оны үед уг хурал тарсан бөгөөд гамин зэрэг үймээн самууны хөлд өртөөгүй. Дуганы хурал хэдийгээр тарсан ч лам нар нь гэр гэртээ ном уншиж нас барсан хүний хойдохыг авч байжээ. Эдгээр мэдээллээс үзвэл тус хурал нь улааны урсгалын зодын хурал байсан бололтой. / Орхон сумын Баянөлзийт багийн өндөр настан Сосор гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.23/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд ландшафт бүхий газарт байрлана. Энэ дуганы суурь байсныг дээр үед газар хагалж суурийг арилгасан байна. Харин доороос нь олдсон бурхад, зарим зүйлсийг цуглуулж овоо босгон тахидаг болжээ.
GPS хаяг :
North 49° 17’ East 105° 58’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 02 Side2: Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Эргэн тойрны газрыг нь хагалж тариа тарьжээ. Дуганы туурин дээр нь овоо босгож тэндээс олдсон шавар бурхадыг овоон дээр тавьсан байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
5-6 in 1920
Хүснэгтийн дугаар :
ДАХР 026
судалгааны баг :
Team: Б