Зүрх Чандманийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Зүрх Чандманийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
690
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Чандмань хийд / Цагаан чулуутын хийд /
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дорноговь
Сум :
Дэлгэрэх
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Мэргэн вангийн хошуу /Гарам зангийн нутаг/
Товч түүх :
Дорноговь аймаг Дэлгэрэх сум. Чандманы хийд 19-р зууны 60-аад он буюу 1860-1870 оны үед Чандманы хийд нь анх Цагаан хаданд Цагаан чулуутын хийдтэй нэг хийд орон байж байгаад Цагаан чулуутын хийд нь салбарлан нүүж харин Чандманы хийд нь анх байгуулагдсан тэр газартаа үлджээ.Чухам энэ хоёр хийд үүнээс өмнө хэдэн оны үед энд үүсэн байгуулагдсан нь тодорхойгүй.Тус хийд нь 20-р зууны эхээр 3 дугантай 80 шахам ламтай Говийн лха шүтээнтэй байжээ.Хийдийн тэргүүн нь Чойжил маарамба гэж хүн байв.Зуны эхэн сард Майдар эргэдэг ба намрын эхэн сард Хайлан хурдаг байв.Мөн зуны дунд сард Ганжуур эргэдэг байжээ.3 дуганы нэг нь сахиусын дуган нөгөө хоёр нь Манбын дуган, Хайлангийн дуган хоёр байв.Чандманы хийд нь 1936 оны сүүлчээр хаагдаж шавар тоосгоор барьсан 3 сүм дуганыг 1940-өөд оны сүүлчээр нураажээ. /Дэлгэрэх сумын өндөр настан Аварга гуулингийн хийдэд шавилж байсан Ширваагийн Доржсүрэнтэй хийсэн ярилцлагаас 2007.07.14/
Байршлын тайлбар :
Сумаасаа хойшоо 17 км газарт Зүрх чандмань гэж сондгой ганц уулын зүүн урд талд тэгш талбайд туурь байна. Баруун талаар нь дэрстэй жалга, урд доогуураа булагтай байсан. Одоо ширгэсэн. Одоо 2 худаг бий 1 нь урд дор нь нөгөө нь зүүн урд нь нутгийнхан Чандмань уулыг тахидаг.
GPS хаяг :
North 45° 56’ East 111° 18’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 300 Side2: 300 Side3: 300 Side4: 300 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хурлын туурь нар салхинд идэгдэж элсэнд дарагдсан байна. Сүм дуганы ор буурь нь мөлийгөөд шороон дош болжээ. Сүм дуган байсан магадгүй барилга байшинг зураг дээр тодорхойлж бичлээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1700-аад оны сүүл үе
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Жигжид дүүрэгч гэж хүн /баян хүн/ | Ярилцлагын дугаар: 030
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
200-д лам
Хүснэгтийн дугаар :
ДГДГ 123
судалгааны баг :
Team: Е