Гурван баяны хийд /Дээд/
Read in English
Сүм хийдийн нэр :
Гурван баяны хийд /Дээд/,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
559
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Гурван баян хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дорнод
Сум :
Чойбалсан хот
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Сан бэйсийн хошуу
Товч түүх :
Дорнод аймгийн Чойбалсан сумын Гурван баяны дээд хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт, тал хээрийн бүсэд ,Дээд баян уулын энгэрт , сумын төвөөс зүүн зүгт 31 км-т уг хийд оршиж байжээ. Аман эх сурвалжид: Гурван баяны дээд хийд буюу хурлын газар нь шашны томоохон зан үйлийг хийдэггүй, байнгын хуралгүй зун, намартаа хурдаг, цагийн хуралтай, отгийн жижиг хурлын газар байжээ. Холбогдох эх сурвалж: -Гонсын Гэндэндоржийн ярилцлага (Дорнод аймгийн Чойбалсан сумын өндөр настан. 1921 онд төрсөн) Чойбалсан сумын товч түүх, Д. Хүдэрмөнх, Чойбалсан хот 2000
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Дээд Баян уулын өвөрт. Урдуур Хэрлэн гол урсана. Чойбалсан сумын төвөөс зүүн зүгт 31 км-т байрлана.
GPS хаяг :
North 48° 26’ East 114° 52’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 28 Side2: 36 Side3: 17 Side4: 10 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хоёр ширхэг дөрвөлжин нэг ширхэг дугуй овгор шороо үлдсэн. Тууриудыг нэг метр орчим гүнзгий нүх ухаж эвдэлжээ. Сүмийг чулуу,шар шавран туйпуугаар барьсан байжээ.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ДОЧБ 015
судалгааны баг :
Team: Ж