Гучин жас
Read in English
Сүм хийдийн нэр :
Гучин жас,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
751
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Гучин жасын хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Гурван сайхан сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин бэйсийн хошуу
Товч түүх :
Дундговь аймаг Өлзийт сум, Гучин жасын хурал Түшээт хан аймгийн Дайчин Бэйсийн хошууны Гучин жасын хурал хэмээх хурал номын газар нь одоогийн Өлзийт сумын нутаг Цагаан хошуу овоо гэдэг газар оршин тогтнож байжээ.Уг хурал байгуулагдсан тухай зарим мэдээ сурвалжид 1691 онд Дайчин бэйсийн хошууны 30 сумын тайж, ард нар хамтран хөрөнгө нийлүүлэн байгнуулж магтаал, ерөөл хангал зэрэг хурал тогтоож , гэр модон байшинтай нүүж явах байдлаар үүсгэсэн гэж тэмдэглэжээ. 20-р зууны эхээр цогчин, дүйнхор хоёр дацантай, Зая бандид хутагтын хүрээнээс авсан дэг жаягтай, 300-аад ламын данстай боловч сар жилийн дүйчэн хурлуудад 100-150 лам цуглаж хурдаг байжээ. Намрын эхэн сарын битүүнд майдар эргэдэг, майдрын дараа 45 хоногийн хайлан хурдаг. 19-р зууны сүүлч үеэс өмнө цам гардаг байсан боловч 1900-аад оноос хойш дахин цам дэглээгүй ажээ.Энэ хурал нь 20-р зууны эхэн үеийн улс орны цаг төрийн байдлаас шалтгаалж 1920-иод оны үед тарсан байна. Зарим мэдээ сурвалжид тэмдэглэснээр бол хурлыг удирдаж дааж байсан 30 сумын зарим тайж нар хурлын толгой лам нар урагшаа хил давж одсонтой холбоотойгоор энэ хурал 1930-аад оныг хүргэлгүй тарсан байж болох юм. Холбогдох эх сурвалж 1.Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх”
Байршлын тайлбар :
Ринчен: Цагаан хошуу овоо /Өлзийт сум/. Сумын төвөөс зүүн хойшоо 60 км-т /Өлзийт сумын төвөөс 60 км/ Гурван сайхан сумын төвөөс 15 км-т бий.
GPS хаяг :
North 45° 21’ East 107° 00’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У200 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ДУГС 051
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Д.Гончигжав хамба лам | Ярилцлагын дугаар: #001 хавсралтыг үзнэ үү..
Нэр, цол хэргэм : М.Тавхай дэд лам | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : А.Гэлцэндорж унзад | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Д.Дамбийням унзад | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
200
300
Хүснэгтийн дугаар :
ДУГС 050
судалгааны баг :
Team: Д