Юүндүжинбалин
Read in English
Сүм хийдийн нэр :
Юүндүжинбалин,Бари/Брагри хамба ламын хийд буюу Хойт хийд,Бари/Брагри лам Дамцагдоржийн хийд буюу Хойд хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Юүндүжинбалин, Брагри лам Дамцагдорж
Төвд нэр Уайли:
*yon tan byin pa gling?, g.yung drung rgyan pa gling?, *brag ri bla ma
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Сайхан овоо сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Түшээ гүний хошуу
Товч түүх :
Дундговь аймаг Сайхан овоо сум Барь ламын хийд. /Хойт хийд/ Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуу одоогийн Сайхан овоо сумын нутаг сумын төвөөс зүүн урагш 18 км-т Онгийн голын баруун бие Цогт уулын өвөр Мэлхий дэнж хэмээх газарт энэхүү хийд төвхнөж байжээ.Уг хийдийн үүсэн байгуулагдсан тухайд үндэсний төв архивийн гар бичмэлийн фондод “...Сайшаалт ерөөлтийн арвандөрөвдүгээр /1809/ онд Онги голын баруун зах Цогт уулын газар сүм суварга хэд хэдийг байгуулж Дүйхнхор, Жүд, Цаннид, Манба, Манла дацан, Яр хайлан тэргүүтэн хурал байгуулсанд Чин улсын хааны зарлигаар “Өлзийгөөр арвижуулагч” нэр шагнажээ...” гэсэн баримт байна.Тус хийд нь 20-р зууны эхээр 200 орчим ламтай сүм дуганын тоо 17-д хүрсэн, намрын эхэн сарын 22-нд Майдар эргэдэг, зуны дунд сард ганжуур эргэдэг, ном судар хэвлэн олшруулдаг бархантай томоохон хийд байжээ.Тус хийдийн сахиус нь Улаан Жамсран сахиус байсан байна.Төрөөгийн арын овоо хэмээх овоог тахидаг ба хийдийн горооноос тусдаа Цагаан овооны энгэрт төвлөрч суудаг Чоймбол гавьж тэргүүтэй тантан чиглэлийн 4-5 зоч лам байдаг байжээ.Хийд хаагдахын өмнөх үеийн тэргүүн лам нь Минжүүр Ёнзон хамба гэж хүн байжээ.1937 оны эхээр Өмнөговь аймгаас төлөөлөгч Батжав, сахал Гэндэн нарын хүмүүс ирж хийдийн толгой лам нарыг баримчлан доод лам нарыг хүчээр хар болгон тарааснаас хийдийн үйл ажиллагаа бүр мөсөн хаагджээ.Уг хийдийн шашин номын нэр нь Гүндүжамбаалин нэртэй байсан бөгөөд 1990-ээд оны эхээр хурал номын үйл ажиллагааг нь сэргээн Гүндүжанлайлин хийдийг байгуулан ажиллуулж эхэлжээ.Барь ламын хийд нь нутгийн олны дунд хойд хийд гэж нэрлэгддэг бөгөөд уг хийдийн өмнөхөн талд хутагт ламын хийд буюу урд хийд оршдог байв.Ийнхүү хөрш зэргэлдээ хоёр хийдийг сүсэгтэн олон урд хойд хийд хэмээн нэрлэдэг байсан бололтой.Барь лам гэдэг нь 1781-1846 оны үед амьдарч байсан бөгөөд Түшээ чин вангийн хошууны номч Билигт эрдэнэ мэргэн Ханбо Дамцагдорж ажээ.Тэрбээр Банчинбогдоос мэргэн Ханбо цол, Манжийн хаанаас “номч билэгт” цол тус тус шагнагдаж 5-дугаар Богд Жавзандамбын Ёнзон багшаар залагдаж явжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Гүндүжамбаалин хийдийн тэргүүн лам Батэрдэнэтэй хийсэн ярилцлага 2007.06.30 3.Сайхан овоо сумын иргэн 80 настай Даваа гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.30
Байршлын тайлбар :
Онгийн голын баруун талд Мэлхий товго дэнжид, сумын төвөөс зүүн урагшаа 18 км-т оршино. Цогт уул/Цогтын уул, зүүн хойд талд хоёр сайхан овоо, зүүн талд Жанжин овоо урд талд гурван шашир овоо байна.
GPS хаяг :
North 45° 20’ East 104° 00’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У150 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Музей бий .
Сүм хийд байгуулагдсан он :
1804 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Музей бий .
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ДУСО 015
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ванган | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дугар гэсгүй | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Сугаррагчаа | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Найдан намын дарга | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Жийжаа | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Цэрэнчимэд | Ярилцлагын дугаар: А 40
Нэр, цол хэргэм : Д.Содном унзад | Ярилцлагын дугаар: А 40
Нэр, цол хэргэм : Н.Даваа хамба | Ярилцлагын дугаар: А 40
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
100 лам
300 лам
200 лам
Хүснэгтийн дугаар :
ДУСО 014
судалгааны баг :
Team: Д
Өвгөн

Аман түүх
Бат-Эрдэнэ

Аман түүх
Газрын зураг :
Нэмэлт материал
ДУСО 014Архивын зургууд :
Байршилын зураг :
Site plan drawn by surveyorsЦуглуулсан баримтууд :
| ДУСО 014 | ATSF | Л.Пүрэвдорж | Дэлгэрхангай сумын хураангуй түүх | Ном Хуудас : 12-15 | 0000-00-00 | Мандалговь | Д | |
| ДУСО 014 | ATSF | Бари ламын хийдийн танилцуулага | танилцуулага Хуудас : 1 | 0000-00-00 | Д | |||
| ДУСО 014 | ATSF | Нутаг амьтай заяа Сайхан овоо 80н жил | Ном Хуудас : 18-21 | 0000-00-00 | Улаанбаатар | Д |
