Шувуутайн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Шувуутайн хийд,Шувуутын хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
722
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Шувуутын хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Хулд сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Говь түшээ гүний хошуу, дараа нь Дэлгэрхангай уулын хошуу, Богд хан уулын аймаг
Товч түүх :
Дундговь аймаг Хулд сум Харчин өртөөний Шувуутын хурал /Гандандашлин/ Дайчин Бэйсийн хошууны нутаг одоогийн Хулд сумын Шувуутын ус гэдэг газар энэ хурал19-р зууны сүүл үеэс төвхнөж иржээ.Харин тус хурлын үүссэн он цаг үүнээс ч өмнө бололтой. “Монголын хүрээ хийдийн түүх” /УБ 2004/ эмхтгэлд бичихдээ “...1733 онд Харчин өртөөний лам Дашдэлэг анхлан байгуулж Хангал зэрэг ном хуржээ.Шарангад усанд эсгий гэртэй үүссэн энэ хурал Баруун жирэм, Толой, Зост, Хөөвөр зэрэг газраар зөөж нүүж яваад 1887 онд Шувуутын усанд төвлөрсөн.1900 онд Зая гэгээнээс “Гандандашлин нэр олгожээ.Дашдэлэг, Ловон Бааваа, Бадамгарав, ловон цорж Бат, Самбуу, Жав нар удирдаж явжээ...” гэсэн баримтыг иш татсан байна. Тус хурал нь 20 гаруй ламтай Цогчин дуган сахиусын дуган гэсэн том жижиг 2 шавар дугантай байжээ.Лхам сахиустай ихэвчлэн ерөөл магтаал Дарь эхийн Мандал Шиваа уншиж сарын сүүлчээр хангал хурдаг байжээ.Шувуутын хурал нь 1936 оны дундуур хаагдаж лам нараас нь 4-5 лам баривчлагдан үлдсэн лам нар нь хар болж тарснаар хурлын 2 дуган эзгүйрчээ.Энэ 2 дугнаныг 1940-өөд оны эхэн үед нураасан байна.Эдгээр баримтуудаас үзвэл Шувуутын хурал нь манай орны хүн ам айл өрх харьцангүй нягтрал бага, сийрэг байдаг говь тал хээрийн бүс нутагт олон байсан өртөө хурлуудын нэг байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Б.Ринчен: Цагаан толгой уул/Луус сум /
Майдар: Шувуут гэдэг газар
Шувуутын баг сумын төвөөс 30 км-т зүүн тийшээ байна.
GPS хаяг :
North 45° 12’ East 105° 59’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У100 Side2: Ө 70 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
50
Хүснэгтийн дугаар :
ДУХД 020
судалгааны баг :
Team: Д
Газрын зураг :
Байршилын зураг :
Site plan drawn by surveyorsЦуглуулсан баримтууд :
| ДУХД 020 | ATSF | П.Нямлхагва | Төгс жавхлант нутаг | Ном Хуудас : 30-31 | 0000-00-00 | Улаанбаатар | Д |