Хэвтүүлийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Хэвтүүлийн хийд,Хэвтүүлийн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
725
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хэвтүүлийн хурал
Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Хулд сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Товч түүх :
Дундговь аймаг Хулд сум Хэвтүүлийн хурал /Жасаа хурал/ Хуучин Луус сумын газар нутаг буюу одоогийн Хулд сумын Хэвтүүл ус хэмээх газар /Луус сумаас баруун урагш 30 орчим км-т/ энэ хурлын туурь оршиж байжээ.Хэвтүүлийн хурал нь өртөө хурал байсан бөгөөд энэ хурлын үүсэн байгуулагдсан тухай Улсыг аюулаас хамгаалах байгууллагын архивийн гар бичмэлийн фондод “...1826 онд өртөөний албанд ирсэн харчин хэмээх хэсэг өрх хүн ард Жирэм гэдэг газар өртөөний алба хааж байхдаа хурал дацан байгуулахыг хүсэж өртөөний тэргүүлэгч Гэндэнтунгалаг гэдэг хүн удирдан “Юм” зэрэг ном унших хурал хэдэн ламтай байгуулжээ.30 жил нүүдэллэн яваад 1856 онд Хэвтүүл усны газар бууж дуган сүм бариулж суурьшаад 80 гаруй жил болов.Хурал сүмийг Өртөөний занги захирч явжээ...” гэсэн бичмэл баримт байна.Хэвтүүлийн хурал нь байнга сууж хурдаг 10 орчим ламтай дүйцэн өдрүүдээр ойр хавиас лам нар ирж 20 гаруй ламтай болдог өртөө хурал байжээ.Нэг шавар дугантай байсан ба лам нарын 3-5 жижиг шавар байрууд цуг байжээ.Жасаа хурал гэхээсээ илүү өртөө хурал байж болох энэ хурлыг 1935 оны эхээр бүрэн хааж эзгүйрч үлдсэн нэг дуганыг 1940-өөд оны эхээр нураажээ. Холбогдох эх сурвалж: 1.УАХБ-ын архив Ф – 1, д – 3, хн – 5 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Б.Ринчен: Хэвтүүл /Луус сум/, Майдар: Хэвтүүл. Хулд суманд бий. Луус сумын төвөөс баруун урагшаа 30 км-т оршино.
GPS хаяг :
North 45° 25’ East 105° 13’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө60 Side2: У60 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
113
Хүснэгтийн дугаар :
ДУХД 023
судалгааны баг :
Team: Д