Ламын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Ламын хурал,Ламын жас / Хонгор толгойн жас /,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ламын жас

Төвд нэр Уайли:
*bla ma'i spyi gsog

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
771

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ламын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Цагаандэлгэр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Боржигон сэцэн Вангийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Цагаандэлгэр сум. Ламын жас. /Хонгор толгойн жас/ Цагаандэлгэр сумын төвөөс зүүн тийш 28 км , Жаргалан бригадаас 8 км орчим газар Хонгор толгойн бэлд энэ жасаа хурал байжээ. Тууриас зүүн урагш Ламын худаг гэж нэгэн худаг бий. Энэ жас нь зөвхөн нэг тахилч ламтай мөнх зултай, сар жилийн дүйцэн өдрүүдээр Баруун Чойроос лам нар гарч ирж хурал хурдаг цагийн хурал байжээ. 19-р зууны дунд үеэр байгуулагдаад 1937 оны эхээр Баруун Чойрын хийдийг хаагдахад хамт хаагджээ. Энэ жасын үүслийн тухайд Бүрэн Засагчийн долдугаар он буюу 1868 онд бэйс Дэжиддоржийн үед Тансран хэмээх багийн сүсэгтэн олон дуган сүм бариулж ерөөл хангал мэгзэмийн бүтээл , ганжуур зэрэг номыг жил тутам хуруулж байсан тухай Ч.Банзрагч, Б.Сайнхүү” Монголын хүрээ хийдийн түүх” / УБ.2004/ эмхэтгэлд тэмдэглэсэн байна

Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн тийшээ 28 км-т Жаргалан бригадаас 8 км-т газрын нэр бол Ренчин гуайн тэмдэглэсний дагуу Эрдэнэ толгой. Харин тийм нэртэй толгой олдоогүй. Хонгор толгой уулын энгэрт туурь нь байдаг тууриас зүүн урагшаа ламын худаг гэж худаг бий.

GPS хаяг :
North 46° 24’  East 108°  07’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 10 Side2: Ө 5 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Ганц тахилч лам байсан

Хүснэгтийн дугаар :
ДУЦД 073

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors