Тэнгэлэг

Read in English

Сүм хийдийн нэр :
Тэнгэлэг,Тэнгэлэгийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
707

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Тэнгэлиг хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Эрдэнэдалай сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Говь түшээт вангийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Эрдэнэ далай сум. Тэнгэлэгийн хурал Эрдэнэ далай сумын төвөөс хойш 32 км орчим зайд Тэнгэлэг багийн нутаг Тэнгэлэгийн овоо гэдэг газарт 1 шавар дугантай 20-иод лам тогтмол сууж хурдаг жижиг хурал байжээ.Энэ хурал нь Гэлүгбагийн урсгалын хурал бөгөөд ихэвчлэн итгэл ерөөл Дарь эхийн Мандал шиваа хурдаг байжээ.Мөн зуны эхэн сард Майдар эргэдэг байсан байна.Анх байгуулагдсан он үүсгэн байгуулагч нь тодорхойгүй энэ хурал1937 оны эхээр хаагдаж шавар дуган нь 1940-өөд оны сүүлээр нураагджээ.Ойр хавьд нь ямар нэгэн суварга байгаагүй.Жил бүрийн хаврын эхэн сар намрын эхэн саруудад Тэнгэлэгийн овоог тахидаг байжээ. /Эрдэнэ далай сумын өндөр настан Дамдин ламтай хийсэн ярилцлагаас 2007.06.24/

Байршлын тайлбар :
Б.Ринчен : Тэнгэл овоо, Дундговь аймгийн толь:Тэнгэлэгийн овоо Тэнгэлэг багийн нутагт Сумын төвөөс хойшоо 32-45 км-т бий.

GPS хаяг :
North 46° 16’  East 104°  49’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Цөөхөн
20

Хүснэгтийн дугаар :
ДУЭД 004

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :