Хадан усны хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Хадан усны хийд,Хадаасны хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
714
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хадан усны хурал / Хадан сүм, Хадаасны хурал /
Сүм хийдийн төрөл :
cүм
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Эрдэнэдалай сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Түшээ вангийн хошуу
Товч түүх :
Дундговь аймаг Эрдэнэдалай сум, Хадан усны хийд / Хадаасны хурал / Эрдэнэдалай сумын төвөөс зүүн хойшоо Рашаант багийн нутагт энэ хурлын туурь байдаг. Уг хурлыг анх үүсгэн байгуулсан он цагийн тухайд Монгол улсын үндэсний төв архивын гар бичмэлийн фондонд “... Бадаргуулт төрийн арваннаймдугаар /1892/ онд засаг улсын түшээ гүн Гадинбалын үед Хадны ус хэмээх газар сүм суварга хэд хэдийг барьж жил бүр Яр хайлан хуруулж, Гарвуу чогчидын нүннээ сахиулж байсаар дараагийн засаг Түшээт чин ван Чагдаржавын үед арванзургаан жангийн их сүм нэгийг байгуулж Очирдарь Богд эзэн хааны зарлигаар “Дэжинпунцаглин” хэмээн нэр шагнажээ. Энд дүйнхор тэргүүтэн олон зүйлийн хурал номын сургууль дэлгэрүүлэн буй...” гэж тэмдэглэсэн баримт бий. Хадан усны хийд нь цогчин, дарь эх, баруун дацан, зүүн дацан гэсэн 4 дугантай, 100 орчим ламтай байсан байна. Дуганууд нь гадуураа хашаагүй, задгай. Хийдийг тойрсон лам нарын шавар гэр сууцнууд нь намхан хэрмэн хашаатай байжээ. Хийдийн хойно 2 суваргатай, суварганы өмнө талд ганжуур данжуурын хүрд гэж 2 том хүрдтэй байсан. Хоёр хүрднийхээ голд багийн цам хувцас хэрэглэлээ хийдэг жижигхэн модон сүм байсан.21 баг бүхий цам гардаг , зуны эхэн сард хайлан хурна, намрын эхэн сард майдар эргэдэг байжээ. Өмнө нь байх Хонгорын овоо баруун талдаа байх Олонгийн овоог тахидаг. Мөн дэргэд нь Цогзол овоо хэмээх хүүхдийн овоо бий. Хадан усны хийд нь анх байгуулагдсан газар нь Хадан ус хэмээх нэртэй газар байсан бөгөөд он цагийн явцад Хадаасан нэртэй болжээ.Хадан усны хурал буюу Хадаасны хурал нь байнгын хуралтай , цам майдар гарч , ганжуур эргэж, хайлан хурдаг хурал номын үйл ажиллагаа нь тогтворжсон тал хээрийн бүсийн бэсрэг хийд байжээ. Холбогдох эх сурвалж: 1. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” 2. Эрдэнэдалай сумын хийдийн даа лам Дамдинтай хийсэн ярилцлага 2007.06.24
Байршлын тайлбар :
Б.Ринчен:Элгэн хашааны булаг. Дундговь аймгийн толь: Элгэн хашаатын булаг.
Сумын төвөөс зүүн хойд 25 км-т Рашаант баг нутагт жуулчны баазаас баруун тийшээ оршино.
GPS хаяг :
North 46° 09’ East 105° 11’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У150 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Сүм хийд байгуулагдсан он :
Бадруулт төрийн 13 он
100 гаруй жилийн өмнө
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ойдов | Ярилцлагын дугаар: Майдар 603
Нэр, цол хэргэм : Яаяа лам / Ойдов гэлэн / | Ярилцлагын дугаар: Ц.Володя, Н.Өлзийхутаг, Өгөө
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
100
151
100
Хүснэгтийн дугаар :
ДУЭД 005
судалгааны баг :
Team: Д
Дамдин

Аман түүх