Баяны хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Баяны хийд,Эрдэнэбаянгийн хийд,Эрдэнэбаяны хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
750
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Эрдэнэбаяны хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Өлзийт сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Говь түшээ гүний хошуу
Товч түүх :
Дундговь аймаг Өлзийт сум, Эрдэнэ баяны хийд / Баяны хийд / Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Өлзийт сумын нутаг, сумын төвөөс баруун урагшаа 22 км-т Бор хонгорын овоо хэмээх газар хоёр жижиг дугантай, хурлын газар байжээ. Энд 10-15 лам тогтмол сууж хурал хурдаг байсан бөгөөд зуны эхэн сард майдар эргэх , өвлийн адаг сард сор залах зэрэг томоохон хурал номын зан үйл хийдэг байжээ. Ихэвчлэн Дарь эхийн ерөөл , Арван хангал голлон хурдаг байсан ба Лхам шүтээнтэй байжээ. 1840-өөд оны үед байгуулагдсан гэх Эрдэнэ Баяны хийдийн үүсгэн байгуулагч нь тодорхойгүй. Одоо хурлын туурь байсан газар хоёр дуганы мөр арилж бараг үгүй болсон, сайтар ажиглавал газрын хөрснөөс үл ялиг 5-10 см өндөр өргөгдөж идгэрсэн шороон далангийн ором буй. Энэ хийд нь манай орны хүн ам , айл өрхийн нягтрал багатай говь талын бүс нутагт нийтлэг байсан бэсрэг хурлын газар байсан бололтой. Холбогдох эх сурвалж: 1. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монгол орны хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Сумын төвөөс баруун урагшаа 22 кмт оршино. Бор хонгорын овоо, Хийморийн овооноос урагшаа байна.
GPS хаяг :
North 44° 45’ East 106° 10’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө 50 Side2: У 60 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Relic hunters have visited this site. Traces of two large temples, made of blue bricks, stand in the center surrounded by monks dwellings. A huge stupa stood on the south and a large courtyards on its west side. A wooden mold used for making ceremonial breads for monks, fragments of painted bricks, bricks with round-shaped decorations and pieces of wood were found on the site. There is an ovoo in the south and another one on the north.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-40
Хүснэгтийн дугаар :
ДУӨЗ 057
судалгааны баг :
Team: Д