Талын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Талын хурал,Талын хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
757
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Талын хурал
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Өлзийт сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Говь түшээт вангийн хошуу
Товч түүх :
Дундговь аймагӨлзийт сум, Талын хурал Сумын төвөөс зүүн урагш 55 км зайд Талын Богд уул, Талын Баян уул хоёрын хооронд энэхүү хурал төвхнөж байжээ.1766 онд Занги Дандаа тэргүүлэн өртөөний харчин нар 10 орчим ламтай эсгий гэртэй хурлыг байгуулж ерөөл магтаал уншуулжээ. Бэлгүүн, Гүн Шанд зэрэг газраар нүүж яваад 71 жил болсны дараа 1837 онд Хөтөл өртөөний хурлаас салж Сайр ус өртөөний дэргэд бууж сүм дуган бариулжээ. Хожим нь Яндаг гавж тэргүүлэн гүнриг хурал 1903 онд тогтоож 34 жил оршин тогтноод 1937 оны дундуур хаагджээ. Цогчин, гүнриг гэсэн 2 дугантай, 40 гаргуй ламтай ихэвчлэн арван хангал, ерөөл магтаал хурдаг , мөн 45 хоногийн хайлан хурал хийдэг байжээ. Хоёр дуганаас гадна лам нарын шавар сууц 15-17 мөн хийдийг дагаж амь зуулга хийдэг ядуу борчуудын 30 орчим гэр байжээ. Талын хурал нь урагшаагаа Талын Богд овоог, хойшоогоо Баян овоог тахидаг. Мөн жижиг хэмжээний бархантай байжээ. 20-р зууны эхээр уг хурлыг ловон Нямбуу, ловон Гүнчин, зайсан Жамсран, зайсан Чойнбол, унзад Бямба нар тэргүүлж явжээ. Талын хурал Хөтлийн хурал хоёр хоорондоо 20 орчим км зайтай байна. Дээрх мэдээ баримтуудаас үзвэл Талын хурал нь Манжийн үеийн өртөө замын томоохон өртөө буудал болох Сайр усны өртөөний дэргэд байгуулагдсан байнгын ажиллагаатай өртөө хурал байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Луус сумын иргэн өндөр настан 81 настай Түвдэн гуайтай хийсэн ярилцлагаас /2007.07.01/
Байршлын тайлбар :
Б.Ринчен. Энэ хийд нь Талын усны дэргэд Талын Баян уул /хойт зүгт/, Талын Богд уул /баруун урагшаа/ хоёрын хооронд сумын төвөөс зүүн урагшаа 55 км-т оршино.
GPS хаяг :
North 44° 47’ East 106° 50’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө 60 Side2: У 80 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
40
20 шахам
Хүснэгтийн дугаар :
ДУӨЗ 062
судалгааны баг :
Team: Д
Санчир Түвдэн

Аман түүх