Рашаантын сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Рашаантын сүм,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
622

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Рашаантын хурал

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Дарьганга сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Рашаантын сүм Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт, тал хээрийн бүсэд, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т, Рашаантын голын зүүн талд Рашаантын сүм оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дарьганга сумын Рашаантын сүм нь нэг дацан, гурван дуган, гурван жастай хийд байсан бөгөөд 1937 оны 1-р сарын 25-нд ядуу доорд лам нарын өөрсдийн хүслээр тараагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Хийд тарахын үед 12 ламтай байжээ. Рашаантын хийд том хийд байжээ. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Хөнхөрийн Моонын ярилцлага (1948 онд төрсөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд. Рашаантын голын зүүн талд, хойд талд нь Нарт нэртэй уул, урд талд нь Алтан овоо байх бөгөөд сумын төвөөс баруун хойно 12 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 17’  East 113°  51’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн зүүнээс баруун тийш үргэжилсэн 6 ш чулуун хашаа түүн дотор 18 орчим барилгын суурь үлджээ. Чулуун болон хөх тоосгон барилга байсан байна. Гол дуганын туурийг ухаж төнхөсөн байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
12

Хүснэгтийн дугаар :
СБДГ 007

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :