Ламын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Ламын хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
603
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ламын хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Сүхбаатар сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Ёст бэйсийн хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ламын хийд Ламын хийд нь хуучин Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т Эрдэнэ овооны энгэрт, баруун талаараа Дархан хаан уул, зүүн талаараа Хаахлай, Таван толгой, урдуураа Баар, Арын худаг зэрэг газруудаар хүрээлэгдэн оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дарханхан сумын Ламын хийд нь 1857 онд Бадамдаш тайжийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд хоёр дуган, нэг сүм, нэг дацан, 272 ламтай байжээ. Уг хийд 1937 оны 1-р сард лам нарын хүслээр хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Уг хийд 1768 онд байгуулагдсан бөгөөд эзний мэдээтэй хийд байсан. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Халтарын Бямбажавын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд Эрдэнэ овооны энгэрт баруун талдаа Дархан- хаан уул, зүүнтээ Хаахлай, Таван толгой зэрэг худагтай. Урд талдаа Баар Арын худаг зэрэг уулуудтай. Сумын төвөөс зүүн зүгт 15 км-т оршино.
GPS хаяг :
North 46° 49’ East 114° 03’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Уг туурийн орчимд 1998 он, 2006 онд хоёр суварга босгожээ. Туурийг ухаж сэндийлсэн байсан. Туурийн баруун урд байрлах 8:9 хэмжээтэй 3 метр өндөр чулуун хана бүхий барилгын үлдэгдлийг 1993 онд уг тууринд хийдийг сэргээх санаачлага гаргаж байсан Хайдав гэгч хүн бариулж байжээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1768 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СБСБ 047
судалгааны баг :
Team: Ж
