Даяанчийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Даяанчийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
594

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Даяанчийн хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Уул-баян

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Даяанчийн хийд Даяанчийн хийд нь хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс баруун зүгт 18 км-т, хойноо Даяанчийн овоо, урдаа Сайн худаг, баруун талдаа Хашаат, зүүн талдаа Билүүтийн худаг, Цагаан овоо, зүүн урдаа эхэн Тосон уул, Тосонгийн гол, Далт урдаа Шандын овоот гэдэг газруудаар хүрээлүүлэн оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Уулбаян сумын Даяанчийн хийд буюу Дашчоймболин хийд нь улсын зүүн өмнө хязгаараас дотогш 240 км-т , Алагморьт хэмээх газар, Дэлгэржаргалант уулын өвөрт оршиж байсан бөгөөд Сайшаалт Ерөөлт хааны 30-р он буюу 1788 онд лам дэмч Жамсран, отгийн дарга Мижид нарын санаачлагаар байгуулагджээ. Уг хийд нь гурван дугантай , 72 ламтай нэг жастай байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Уг хийд 1715 онд байгуулагдсан ба тухайн үед 200-аад лам байсан. Тус хийдийн гол шүтээн нь Янсан сахиус. 20-р зууны эхэн үед Даяанчийн хийдийг хурдан Даяанчийн хувилгаан Очирбат гэгээнтэн удирдаж байсан. Даяанчийн хийд, мэргэн хутагтын хийд 2 хоорондоо ойр дотно холбоотой байжээ. Холбогдох эх сурвалж -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд: Хойноо Даяанчийн овоо, урдаа Сайн овоо, баруун талдаа Хашаат, зүүн талдаа Билүүтэй худаг, Цагаан овоо, зүүн урдаа Эхэн Тосон уул Дэст, урдаа Шандан овоо. Сумын төвөөс баруун зүгт 18 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 22’  East 112°  12’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дугануудын сууцны чулуун болоод хөх тоосгон туурь үлдсэн.Зарим нь хэмжээ авах боломжгүй 2007 онд Уул-баян сумын иргэд Жамьянсамбуу,Гомбожав нар босгожээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1715 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
СБУБ 032

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ласран, Чинзээ, Лувсандамдин | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Галсан, Жамбалсүрэн, Содномцэрэн | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
200-д лам

Хүснэгтийн дугаар :
СБУБ 034

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors