Ерөөгийн хадны ламын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Ерөөгийн хадны ламын хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
352
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ерөөгийн хадны ламын хурал /Тавин багийн хурал/
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Ерөө сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Вангийн хошуу
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Ерөө сум. Хадан ламын хурал. Ерөө сумын нутаг Хуст уулын орчимд 1921 оноос өмнө Хадан ламын агуй гэж нэг даяанч лам агуйд сууж ном бясалгаж байсныг нутгийн ардууд Хадан ламын агуй хэмээн нэршжээ. Хадан лам хэмээх хүн нь Дамбажанцан гэдэг нэртэй Богдын хүрээнээс гаралтай ихээхэн эрдэм чадалтай хувилгаан лам байсан гэдэг. 1921 оны ардын хувьсгалын дараа 8-р Богд Жавзандамбыг Мандзуширын хийдэд гэрийн хорионд байхад цуг хоригдож байсан гэдэг. Түүний суудаг агуйн аманд 3 суварга байсан бөгөөд Дамбажанцан лам тэр агуйдаа байнга суудаггүй жилд 2-3 удаа ирж ном бясалгаж сууж байгаад Зүүнхараагаар дамжин Богдын хүрээ рүүгээ буцдаг байжээ. Тэрбээр 1924, 25 оны үед таалал болсон бололтой. / Ерөө сумын 2-р багийн өндөр настан Хүрлээ гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.07.21/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Ерөө голын хойд эрэгт гол руу түрж орсон том хадан цохионд оршино.
GPS хаяг :
North 49° 50’ East 106° 19’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 03 Side2: 02 Side3: 1,5 Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Том хадан цохионы тэг дунд зөвхөн авирах буюу дээрээс нь олсоор буух ганц гарц бүхий хадан агуй байх бөгөөд хүн байсан ул мөр, үнс, тортог илт мэдэгдэнэ.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СЭЕР 038
судалгааны баг :
Team: Б