Таравчамбуулин хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Таравчамбуулин хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Таравчамбуулин
Төвд нэр Уайли:
*thar pa chen po gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
166
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Батцэнгэлийн хүрээ /Луу гүнгийн хүрээ, Таравчамбуулин/
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Батцэнгэлын төвд
Баг :
төвд
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Түшээт гүний хошуу
Товч түүх :
Архангай аймагБатцэнгэл сум шинэ Таравчамбуулин хийд. 200 гаруй жилийн түүхтэй Луу гүний хүрээ буюу Таравчамбуулин хийдийг залгамжлан Батцэнгэл сумын төвд 1990 оны 6 сарын 13-нд анхны хурлаа хийснээр шинэ цагийн Таравчамбуулин хийдийн эхлэл тавигджээ. Анх санаачлан байгуулагчид нь Галсанпунцаг, Чойдорж, Агваанлодой, Доржжанцан нарын настай лам хуврагууд байжээ. Анхны хамба нь Галсанпунцаг, ловон лам нь Агваанлодой нар ажиллаж байв. Уг хийдийн цогчин дуган нь хуучин Таравчамбуулин хийдийн агва дацанд хурдаг бөгөөд хуучин хийдийнхээ яг туурин дээр нь байгуулагджээ. Одоо тус хийд 11 ламтай өдөр тутмын цогчин хурлаас гадна шинийн найманд Манал, 15-нд Доодүдэв, 23-нд Сахиус, 25-нд оройн ерөөл, 29-нд Чойжоодүгжүү тус тус хурна. Өвлийн адаг сарын 26-наас сахиус тахиж битүүнд Цэдэрлхам хурж, хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15 хүртэл Ерөөл хурж байна. 1995 онд энэ хийдэд Жода Римбүүчи, 1999 онд Заяын гэгээн тус тус морилсон байна. 2000 онд тус хийдийн Доржжанцан лам гавжийн дамжаа барьж 2001 онд Утай Гүмбэнээс Ганжуур, Данжуур залж иржээ. Тус хийд нв 60х70 метрийн хэмжээ бүхий банзан хашаатай өмнөд болон зүүн талаараа 1,6м өндөр 45 суваргатай дуганын хаалганаас урагш хуучин хүрээнд ашиглагдаж байсан 2м өндөр сангийн бойпор байх ба зүүн талд нь шинэ хийдийн 10 жилийн ойгоор босгосон бодь суварга бий. Тус хийд нь лам нарын тоо, материаллаг баазын хувьд бэхэжсэн хурал номын үйл нь харьцангуй тогтворжсон манай хөдөө орон нутгийн шинэ цагийн хийдүүдийн нэг ажээ. / Таравчамбуулин хийдийн даа лам Машбаттай хийсэн ярилцлагаас / /2007.07.23/
Байршлын тайлбар :
Батцэнгэл сумын төв хэсэгт Хойд тамирын голын хойд биед Бор толгойн өвөр бэлд хангайн бүсэд оршино. Төвийн баруун тийш 10 км орчимд Луугийн овоо хэмээх тахилгат уул бий. Өмнөд талд 50-60 метрт 11 жилийн дунд сургууль, баруун талд хүнсний дэлгүүр байна.
GPS хаяг :
North 47° 47’ East 101° 58’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Хуучин Лу гүний хүрээний Авга дуган нь бүрэн бүтэн үлдсэн ба одоогоор зуны улиралд Таравчамба хийдийн хурлын цогчэн дуган болгон ашиглаж байна. Уг дуганаас зүүн тийш 40 метрт Нууцын шүтээний дуганын барилга байгаа ба одоогоор барилгын 60% нурсан.
Сүм хийд байгуулагдсан он :
Төмөр луу жил
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
АРБЦ 018
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Чойдор 2-р хамба лам | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Агваанлодой ловон лам | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Галсанпунцаг хамба лам | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
510 in 1937
Хүснэгтийн дугаар :
АРБЦ 071
судалгааны баг :
Team: Г
