Халтарын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Халтарын хурал,Халтарын жас,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
314
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Халтарын хурал
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Орхон туул сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Ахай бээсийн хошуу.
Товч түүх :
Сэлэнгэ аймаг.Орхонтуул сум.Халтарын хурал. /жасаа хурал/ Хуучин Түшээт хан аймгийн Ахай бэйс Лувсанхайдавын хошууны нутаг одоогийн Охонтуул сумын Орхон голын хойд биед Халтарын уулын орчимд Халтарын хурал хэмээх хурал байжээ.Энэ хурал нь бурхан шүтээнээ залдаг бунхан гэж нэрлэж байсан 4х6 метр хэмжээний модон дүнзэн байшинтай, лам нар нь хурлаа хурдаг улаан халзтай том эсгий цагаан өргөө гэр дугантай байжээ.Уг хурал нь дэргэдэх уулынхаа нэрээр Халтарын жас гэж нэрлэгдсэн бөгөөд эрт үед Орхон гол үерлэн усанд урсаж явсан нэгэн халтар ишиг хөвж явсаар уг уулын тушаа уснаас гарч ирж тогтсон юм гэдэг.Үүнээс улбаалан уг уулыг Халтарын уул хэмээх нэрлэх болжээ.Халтарын жасын тэргүүн лам нь 1937 оноос өмнө Дорж хэмээх лам байсан бөгөөд тэрбээр 1937 онд хүрээ хийд мөхөхөөс өмнө өвчний учир бие баржээ.Халтарын хурал 10 орчим ламтай байсанн бөгөөд Хонгорын овоо гэдэг овоог намрын эхэн сард мөн Халтар толгойгоо зуны эхэн сарын шинийн 8-нд . тахидаг байжээ..Баруун талдаа хүхэрлэг чанартай жижиг рашаантай.Мөн хожим нь зүүн талдаа бас нэг шинэ булаг үүссэн юм.1937 онд хурал хаагдахын өмнө хамгийн сүүлчийн гэсгүй лам нь Соль, мөн бүдүүн Равдан, Содовын Самбуу хэмээх гол лам нар байсан.Энэ хурал нь цөөхөн ламтай жасаа хурал байв. /Орхонтуул сумын 2-р багийн өндөр настан Ням гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.27/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Орхон голын хойд эрэгт Халтар ишиг хэмээх уулын өвөрт оршино. Энэ уулаа тахьдаг байжээ. Мөн энд дуганаас зүүн талд ойрхон булаг бий.
GPS хаяг :
North 48° 54’ East 104° 44’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө03 Side2: У05 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун суурь, газар тэгшилж тавцан гаргасан ул мөр одоо үлджээ.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
10 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
СЭОТ 055
судалгааны баг :
Team: Б
