Өлгийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Өлгийн хийд,Дашчоймбалин хийд ,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашчоймбалин, Дашчоймпилин

Төвд нэр Уайли:
*bkra shis chos 'phel gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
167

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Өлгийн халзан хийд /Түшээ гүнгийн баруун хийд, Гүж ламын хийд, Дашчоймпилин/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Батцэнгэл

Баг :
Цац бригад, Бунхантын ам гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Түшээ гүний хошуу

Товч түүх :


Архангай аймаг Батцэнгэл сум. Өлгийн халзан хийд. / Түшээ гүний баруун хийд/ Батцэнгэл сумын нутагт байсан бас нэгэн хурлын газар бол Өлгий уулын энгэрт 1880-аад оны үед байгуулагдсан 3 дуган бүхий Дашчоймпиллин хийд байжээ. Уг хийдийг нутгийн ардууд Гүж ламын хийд ч хэмээн нэрлэдэг.20-р зуны эхээр 50-60 лам байнга сууж хурдаг байсан энэ хийд Цогчин, Хайлан, Майдарын гэсэн 3 дугантай, Лхам сахиустай байсан ба зуны эхэн сард Майдар эргэж намрын эхэн сард 45 хоногийн хайлан хурдаг байжээ. Мөн зуны дунд сард лам нар нь маанийн бүтээл хийдэг байв. Уг хийдийн лам нарын бараг тал нь гэлэн санваартан хүмүүс байсан гэдэг. Өлгийн халзан хийд 1937 оны эхээр Таравчамбуулин хийдийг хаагдахын өмнө хурал номын үйл ажиллагаа нь зогсчээ. / Таравчамбуулин хийдийн даа лам Машбаттай хийсэн ярилцлагаас / /2007.07.23/

Байршлын тайлбар :
Батцэнгэл сумын төвөөс чанх хойш Цац бригадын нутагт, сумын төвөөс 35 км зайд ойт хээрийн бүсэд байрлана. Бунхан хэмээх уулын өвөр Бунхны ам гэдэг газарт, баруун талд нь нэг км орчимд Майлахын Гурван Гозгор хэмээх уул, зүүн талд нь Хожигодойн ам баруун хойд талд нь Өндрийн овоо хэмээх тахилгат овоо 2.5 км байрлана.

GPS хаяг :
North 47° 51’  East 101°  69’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын бүсэд байрлах бөгөөд хэрмэн хашааны бололтой дөрвөн дуганы ул мөр байгаа гэх боловч өндөр уулын ургамал өвс битүү ургасан ул мөрүүд нь ихэд баларсан байна. Харин энд 3 метр өндөр бүхий бодь суваргыг 2006 онд бүтээн босгожээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1832 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-25 лам

Хүснэгтийн дугаар :
АРБЦ 072

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :