Ооромбын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Ооромбын хүрээ,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ооромбо

Төвд нэр Уайли:
*rims pa

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
223

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ооромбын хүрээ /Ооромбо гэгээний хүрээ, Дээд хүрээ /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Өгий нуур

Баг :
Өгий баг Баясгалант гэдэг газар

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Түшээт ханы хошуу

Товч түүх :


Архангай аймаг Өгийнуур сум, Ооромбын дээд хүрээ Өгийнуур сумын нутаг Өгийн цагаан нуурын ар хөвөө Баясгалант уулын энгэрт байх Ооромбын дээд хүрээ нь 1843 оны үеэс энд суурьшин үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өмнө нь Өөлд Бишрэлт засгийн хүрээнд нэгдэж яваад одоогийн Өлзийт сумын нутаг Норжинчимбо уулын Рашааны баруун зүүн салааны бэлчирт байхдаа Өөлд бээсийн хүрээнээс тусгааарлан салж энэхүү Баясгалант уулын өвөрт ирж төвхнөсөн байна. Ооромбын дээд хүрээний үүсгэн байгуулагдсан тухайд”…Манай хошууны сүсэгтэн олноор Баруун зуугийн газраас салж тахисан Ханбо Ромбо хувилгаан Жидун Лувсандашийн анх дүрийн Түвд хувилгаан Лувсандондовпэрэнлэйжамц хувийн хүчнээр Төр Гэрэлтийн хориннаймдугаар /1848 /онд этгээд Баясгалан уулын өвөрт Чогчин, Чойр, Жүд, Манба дөрвөн зүйлийн дуган байгуулж хурал хуруулж сургууль үйлдэж үе улиран шүтэж дэлгэрүүлсээр буй. Үүнээс дээш дөрвөн зүйлийн хурал номын сургууль бүхий хүрээ хийд хоёр болой…” гэсэн 1919 оны 1-р сарын 29-ний огноо бүхий эх бичмэл баримт үндэсний төв архивт хадгалагдаж байна. 20-р зууны эхээр энэ хүрээ нь 4 дацан, 4 дуган, 2 сүмтэй, 200 шахам ламтай хурал номын газар байжээ. 1937 оны эхэн үеэр хүрээ хийд хаагдаж 1940-өөд оны дунд үеэс эзгүйрч хоцорсон сүм дуганыг нурааж Өгийнуур сумын төв рүү зөөвөрлөжээ. 1.Ханбо Ромбо хувилгаан Жидун Лувсандаш- Манжийн Энх Амгалан , Найралт Төв хааны үед залагдаж ирэээд тус хошуунд сууж байсан Түвд лам 2. Ромбо хувилгаан Лувсандондовпэрэнлэйжамц- Манжийн Төр Гэрэлтийн тооллын үед байжээ.

Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн хойно 20 орчим км-т Өгий нуурийн хойд эргээс чанх хойно 5 км-ийн байдаг ба хийдийн тууриас чанх өмнө 5 км-т Өгий нуурын хойд эрэгт байх Цагаан овоо хэмээх тахилгат овоо хийдийн туурийн чанх хойно 500 орчим м-т Баясгалантын овоо хэмээх тахилгат овоо бий.

GPS хаяг :
North 47° 47’  East 102°  42’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн одоогийн байдал нь сайтар мэдэгдэнэ. Голын цогчэн дуганы урт нь 28 м, өргөн нь 15-18 м орчим уг дуганы 2 талд тус бүр 2, нийт 5 дуганы туурь байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Төр Гэрэлтийн хорин наймдугаар он (1848)

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар

Хүснэгтийн дугаар :
АРДЧ 068

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors