Эрдэнэ уулын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Эрдэнэ уулын хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Жаргалант
Баг :
Эрдэнэ уул баг Шар хөндий хэмээх газарт
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Эетэй гүний хошуу
Товч түүх :
Архангай аймаг Жаргалант сум, Улиастайн хүрээ/Шар хөндийн хурал./ Хуучин Сайн ноён хан аймгийн Эетэй гүн Даянжалбуу засгийн хошууны Зүүн багийн буддын шашин ном, соёлын төв болох Улиастайн хүрээ нь Жаргалант сумын төвөөс чанх хойш 20 орчим км-т Эрдэнэ уул багийн нутаг, Улиастайн голын баруун эргийн Эрдэнэ уул хэмээх овоо тахилга бүхий бэсрэг уулын өвөрт Шар хөндий хэмээх дэвсэгт 1905 оны орчимд байгуулагдсан гэж түүх сурвалжид тэмдэглэгджээ. Улиастайн хүрээ нь чойр, цогчин, авга зэрэг 9 сүм дугантай, 400-аад лам хуврагтай. Эдгээрээс 250 орчим нь байнга сууж хурдаг.Тухайн үеийн дунд зэргийн хэмжээний хүрээ хийд байжээ. Зуны эхэн сарын адгаар майдар хурдаг. Намрын эхэн сард хайлан хурдаг. Мөн зуны эхэн сард ганжуур эргэх зэрэг шашны зан үйл явуулж байсан байна. Тус хүрээнээс Ганжуур, Жалцов, Норов, Ванчин, Дамчаа, Цэрэн нарын гавж нар Норов, Загд нарын зурхайч байсны дотор Ванчин гавж, зурхайч Загд нар хэлмэгдүүлэлтийн үед 10 жил шоронд хоригдсоны дараа нутагтаа ирж байжээ. Уг хүрээний лам хуврагуудаас 1980-аад оныг хүртэл Гэлэг, Дүгэр, Жамц, Ёндон , Соном , Чойжанцан, Пүрэ.вдорж, дамба-Осор, Жигжид, Чогсом, Сонмравдан нарын номтой гэлэнгүүд ус нутагтаа энх тунгх амьдарч байжээ. Холбогдох эх сурвалж: - Архангай аймгийн Жаргалант сумын өндөр настан Нямаа, лам Нямренчин гуай нартай хийсэн ярилцлага - Т.Нямдорж, Ж.Гүррагчаа: “ Үйлс өөдлөх нутаг” УБ.1994 - Хамтын бүтээл. “Архангай аймгийн түүх” УБ.1993 - Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Сумын төвөөс доош 13,5 км газарт байх Шар хөндий хэмээх газарт байдаг баруун хойшоо нутгийн тахилгат Эрдэнэ уул, хойд талдаа Алтай сайрын эх, зүүн талдаа болон өмнөд талдаа Цахиурын уул бий.
GPS хаяг :
North 48° 43’ East 100° 46’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Шар хөндий хэмээх энэ газарт байсан хийдийн туурийн ерөнхий байдал мэдрэгдэх ба сүм дуганы шороон далан газраас овойсон, суурийн чулуунууд үлдсэн суваргын бололтой 1 м 50 см өндөр шороон овоо 2 бий.
Сүм хийд байгуулагдсан он :
1905 оны орчимд байгуулагдсан
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дүйнхор багш | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
АРЖГ 006
судалгааны баг :
Team: Г