Хэрлэн голын зүүн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Хэрлэн голын зүүн хүрээ,Хөгшин хүрээ ,Зүүн хүрээ ,
Төвд нэр Уайли:
*bshad sgrub dar rgyas gling, *bshad sgrub chos 'khor gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
445
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Өвгөн хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Төв
Сум :
Баяндэлгэр
Баг :
зүүүн хойд зах Мөнгөн морьтын урд зах
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошуу /Б.Ринченгийн жагсаалтанд уг хүрээг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт бүртгэсэн нь одоогийг засаг
Товч түүх :
Төв аймаг Мөнгөнморьт сум. Хэрлэнгийн Зүүн хүрээ. Дундад зууны үеийн монголын түүх бичлэгийн томоохон бүтээл “Эрдэнийн эрх”сурвалжид Хэрлэн голын Зүүн хүрээ хэмээх хийдийн суурийг Энх Амгалан хааны тавидугаар он буюу 1711 онд Өндөр Гэгээн Занабазар тависан гэж тодорхойлжээ. Харин Ч.Банзрагч, Б.Сайнхүү нарын “ Монголын хүрээ хийдийн түүх”/УБ.2004 / эмхэтгэлд анх Энх Амгалангийн дөчдүгээр он буюу 1701 оны төмөр туулай жил Эфү засаг Жүн ван Дондовдоржийн үед шашин хурлыг дэлгэрүүлэхээр Тогос Гүши уулын өвөрт Хэрлэн голын хойд хөвөөнд дуган сүмүүд байгуулж дээдийн түмэн өлзийг бататгахаар жүд, цанид, ламиран, мамба, зурхай, бадам ёго, майдар зэрэг дуганыг байгуулан хурал номын сургуулийг үйлдүүлжээ хэмээн дурьдсан байна. Энэ хүрээний туурь одоо Багануур дүүргийн төвөөс зүүн хойш 28-30 кмт , хэрлэн голын баруун эрэг , Тогос хайрхан уулын өвөр, Зүүн Байдлаг голын адагт оршиж байна. Хөгшин хүрээ бол үндсэндээ Дондовдорж эфүгийн хүү хоёрдугаар богдын хүрээ байжээ. Энд Цогчин, Цанид, Жүд,Мамба,Зурхай,Дүйнхор зэрэг 10-аад дацан 6 аймагтай сүм дуган нилээд олонтой байжээ. “ Арвин санваартаны хаалга” , “Мөргөлийн талбай”, “ Шар сүм” хэмээх хутагтын орд зэрэг барилгатай байжээ. Бүх орд харш нь цагаанаар будсан хашаатай. Түүний эргэн тойрон аймгийн дуган болон гол төлөв улаан халз гарган чимсэн гэр хэлбэрийн сүм дуган бүхий хашаанууд байрлаж байв. Зүүн хүрээ нь бие биеэ хөндлөн огтолсон хоёр гудамжтай , зуувандуу дөрвөлжин талбай эзэлдэг байжээ.Хүрээнд 1000 гаруй лам шавилан суудаг байв. Оросын эрдэмтэн А.Позднеевын бичсэнийг үзвэл “Зүүн хүрээнд олны хөл бужигнасан зах зээл худалдаа арилжаа байгаагүй” гэжээ. Гэтэл доктор Д.Майдар” 1930-аад оны эхэн үед бол хятадын мухлагууд энд нилээд шаргуу наймаа хийж байсан юм.” Хэмээн тэмдэглэсэн байна. Уг хүрээ 1936 оны эхээр бүрэн хаагдаж 1938 оноос эхлэн сүм дугануудыг нурааж эхэлжээ. Түүхийн эх сурвалж баримтууд болон нийтийн ярианд Хэрлэнгийн Зүүн хүрээг Хэрлэнгийн хөгшин хүрээ, Хэрлэнгийн хүрээ, Хөгшин хүрээ , Зүүн хүрээ хэмээн бичиж тэмдэглэж нэршсээр иржээ. Холбогдох эх сурвалж: 1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. О.Пүрэв, Р.Оюунбилэг “Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүх” УБ. 2003 3. Л.Хэнчяахав. “Төв аймаг бага толь” Уб.2003
Байршлын тайлбар :
Ойт хээр тал хээрийн бүс хосолсон Багануур дүүргийн төвөөс зүүн хойш 28-30 км-т эртний тахилгатай Тогос хайрхан уулын зүүн өвөр бэлд уудам тавиу дэвсэг дэнжид Зүүн хүрээний туурь бий. Өмнөд талд 1 км газарт Хэрлэн гол бургасан шугуй даган урсах бөгөөд зүүн урд талд 2 км газарт багийн төвийн суурин байна.Тууриас баруун ба баруун хойно нутгийн айлуудын зуслангийн байшин дэнж даган цуварч байрлана.
GPS хаяг :
North 48° 00’ East 108° 29’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Тогос хайрханы бэл дэхь энэхүү Өвгөн хүрээний туурь нь хоорондоо 20-30 метр зайд барагцаалбал хааш хаашаа 800 орчим метр талбайд тархан байрласан 14-16 байгууламжийн туурь мэдрэгдэх ба туурь нь суурийн чулуу газрын хөрснөөс дээш 10-15 см өргөгдсөн өндөр шороон далан зэргээр тодорхойлогдоно.
Сүм хийд байгуулагдсан он :
1711 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Өндөр Гэгээн Занабазар | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000 шахам лам
Хүснэгтийн дугаар :
ТӨММ 051
судалгааны баг :
Team: Ж