Жанчивлин хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Жанчивлин хүрээ,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Жанчивлин
Төвд нэр Уайли:
*byang chub gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
438
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Жанчивлин хийд
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Төв
Сум :
Эрдэнэ
Баг :
Зүүн уртын гол/
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дархан чин вангийн хошуу
Товч түүх :
Төв аймаг Эрдэнэ сум. Жанчивлин хийд Түшээт хан аймгийн дархан чин вангийн хошууны нутаг одоогинй Эрдэнэ сумын төвөөс баруун тийш 22 км Өвөржанчивлин рашан сувлилын хашаан дотор энэхүү Жанчивлин хийдийн туурь бий.Өмнө талд дархан цаазат Нагалхан уул ар талд эртний тахилгат Цогтөвшин уул байна.Уг хийдийн шашин номын язгуур нэр нь Чүлтэмжанчивлин хэмээх бөгөөд хийдийг анх Сайшаалт Ерөөлтийн 12-р он буюу 1807 оны гал туулай жил засаг бэйс Лүмбүдорж тэргүүлэн өглөгийн эзэн болж Цаннид, Жүд, Майдар, Манба зэрэг хурал номын сургууль үйлдүүлж эхэлснээр эх суурь нь тавигджээ.Энэ хийд нь 20-р зууны эхээр нийт 9 сүм дугантай, 200-гаад ламтай, Цам гарах, Майдар эргэх,Хайлан хурах, Нүгнээ сахих, Сор залах, Ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлийг тогтсон дэг жаягийн дагуу явуулж байв.Жанчивлин хийд 1936 оны дундуур хаагдсан бөгөөд одоо сүм дуганы тууриуд дээр Жанчивлин рашаан сувиллын аж ахуйн склад агуулахуудыг барьсан байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Эрдэнэ сумын харьяат өндөр настан ахмад багш Дашдондог гуайтай хийсэн ярилцлагаас 2007.11.10
Байршлын тайлбар :
Эрдэнэ сумын төвөөс баруун тийш 22 км хуучин 5-р багийн төвөөс баруун тийш 3км-т байх өвөр Жанчивлин рашаан сувилалын хашаан дотор Жанчивлин хүрээний туурь байна. Өмнөд талд Нагалхаан уулын баруун хойд төгсгөл баруун урд 5-км-т Бууралхангай уул, баруун талд 3 км газарт Уст Голзгор, хойд талд 4 км-т Цог түвшин хэмээх тахилгат уул бий.
GPS хаяг :
North 47° 35’ East 107° 37’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Уг хийдийн чулуун туурь /одоогоор мэдэгдэж байгаагаар хоёр дуганы/ Жанчивлин рашаан сувиллын аж ахуйн хашаан дотор байх бөгөөд дээр нь рашаан сувиллын склад агуулах барьсан байна. Одоогийн энэ складанд агуулахын сууриас урд тал баруун талаар илүү гарсан чулуун туурь нь уг Жанчивлин хүрээний дуганы туурь ажээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1830-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Номч мэргэн лам | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
200-гаад лам
Хүснэгтийн дугаар :
ТӨЭР 049
судалгааны баг :
Team: Ж
