Ганданрашдаржаалин
Read in English
Сүм хийдийн нэр :
Ганданрашдаржаалин,Цалгарын хүрээ,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ганданрашдаржаалин
Төвд нэр Уайли:
*dga' ldan bkra shis dar rgyas gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
24
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цалгарын хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Увс
Сум :
Малчин
Баг :
2р баг
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Дөрвөд далай хааны хошуу Баядын жонон бэйлийн хошуу
Товч түүх :
Увс аймаг Малчин сум. Цалгарын хүрээ. Арван баядын хошууны шашин номын нэг төв болсон Цалгарын хүрээ нь анх Төгсбуянтын хүрээнээс салбарлан тэрхүү хүрээний хурлын дэгийг авч 1780-аад оны үед Цалгар гэдэг газар суурьшиж анхны сүм дуганаа барьж төвхнөжээ. Одоо энд өвгөн Цалгар хэмээх туурь нь байдаг. Эндээ даруй 100 шахам жил болоод 1880-аад оны дундуур нутаг хошуундаа буурь сэлгэн нүүсэн нь одоо залуу Цалгар хэмээх нэртэй болжээ. 19-р зууны сүүлч үеэр 1000 шахам ламтай байсан ба 1920-иод оны үед 150 орчим ламтай болж цөөрсөн гэдэг. Цалгарын хүрээний түүхэнд холбогдох ялангуяа 1875 онд буурь сэлгэн нүүж Цалгар өлгий дээр суурьшсан залуу Цалгарын хүрээний тухай “...Хуучин арван баядын Жонон бэйлийн хошуу хүрээ болж үүссэн.Эргэн тойрон 1500 метр газар оршин буй.Нийт дуган 5.Үүнээс таван жангийн дуган 1, нэгээс гурван жангйин дуган 1, хоёр жангийн дуган 2, Онц их хуучирсан бус.Харин Чойрын дуган нилээд хуучирч буй.Бү лам нар 152 буй.Энэ хийд одоо буй Цалгар Өлгий дээр байгуулах сэдэв байгуулах сэдэв гаргаж аргын 1875 он бөгөөд жарны гал хулгана жил хавар цаг энэ хүрээг байгуулав.Эрх чин вангийн хошууны захирагч Үймаашийн ах Засаг да лам Зонров, Дөрвөдийн хоёр, Баяд арав бүгд арван хоёр хошууг тэргүүлэн захирагч ноёд, чуулганы дарга Чагдаржав нар тэргүүлж их жас /сан/ байгуулж, 1877 онд Цогчин их дуганыг Дөрвөд Далай ханы хошууны мужаан Чойндон нарын зэрэг олон хүмүүс барив...” гэсэн түүхийн баримт эдүгээ Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна.1937 оны эхээр тус хүрээ 4 ламтай үлдэж яг хаагдахын өмнө нэг нь явж 3 лам үлдсэн ба 3 хүн хурал хурдаггүй ёстой, иймд диваажинд уулзацгаая хэмээн гурвуулаа тарж оджээ. Үүнээс 50 гаруй жилийн дараа 1990 онд тэрхүү үлдсэн 3 ламын хоёрынх нь хүү болох Бандийсанж, Ёндон гэдэг хоёр хөгшин Малчин суманд Цалгарын хүрээний хурал номыг сэргээж шинэ үеийн Гандандаржаалин хийдийг үүсгэн байгуулжээ. Холбогдох эх сурвалж: 1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004 2. Малчин сумын Гандандаржжаалин хийдийн тэргүүн Цэвээний Цэцгэнхүүтэй хийсэн ярилцлагаас. 2007.06.10.
Байршлын тайлбар :
Увс аймгийн Малчин сумын төв Цалгарын голд байрлана. Хан хөхийн нурууны салбар уулс Тогтохын шилд өндөрлөг газар бий. Сумын төвийн баруун талд тахилгат Баянхайрхан уул байна. Энэ нутаг хангайн бүсийн өтгөн шигүү өвс ургамал, ой модоор бүрхмэл. Зун их хална, өвөлд цас их унана.
GPS хаяг :
North 49° 64’ East 093° 16’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 1500 Side2: 1500 Side3: 1500 Side4: 1500 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газар одоогоор хоосорч туурь үлдсэн байна. Эхний туурь нь сумын төвөө баруун урд талд 1 км орчимд байгаа нутгийн хүмүүс Өвгөн цалгарын туурь гэнэ. Цалгарын хүрээ анх энд байжээ. Хэд хэдэн барилгын тод туурь байгаа. Дараа нь Цалгарын хүрээний зарим байшин барилга нь одоогийн сумын төв байгаа газарт нүүж очсон байна. Энэ газар 1990 оныг хүртэл сүмийн гол дуганын дээврийг нураан авч нэг давхар барилга болгоод худалдааны ангийн ноосны агуулах болгон ашиглаж байв. Өөр тодорхой ул мөр үлдээгүй. Эргэн тойронд нь Малчин сумын төвийн барилгууд баригдсан байна.
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Сумын төвд байх хуучин сүмийг нураан дахин босгож бусдад түрээслүүлэн худалдааны зориулалтаар ашигдлаж байна. Энэ тухай шинэ сүм хийдийн тэмдэглэлд дурдсан буй.
Сүм хийд байгуулагдсан он :
1890 он
1790 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Сумын төвд байх хуучин сүмийг нураан дахин босгож бусдад түрээслүүлэн худалдааны зориулалтаар ашигдлаж байна. Энэ тухай шинэ сүм хийдийн тэмдэглэлд дурдсан буй.
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
УВМЛ 012
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Бандийн Саманд | Ярилцлагын дугаар: 001 гэвш
Нэр, цол хэргэм : Тавх гэлэн | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
138 орчим
Хүснэгтийн дугаар :
УВМЛ 011
судалгааны баг :
Team А
Цэвээний Цэцэнхүү

Аман түүх