Вангийн сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Вангийн сүм,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Увс

Сум :
Өмнөговь сум

Аймгийн хуучин нэр :
Улаанбаатар

Хуучин хошууны нэр :
Дөрвөд Далай хааны хошуу / Зоригт гүний хошуу /

Товч түүх :


Увс аймаг Өмнөговь сум. Намирын хүрээ / Бишрэлт вангийн хүрээ / Дөрвөдийн баруун гарын Үнэн Зоригт ханы аймгийн Бишрэлт вангийн хошууны Намирын хүрээ нь одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Намирын голд Дөрвөдийн далай хан Галзаннамжилын санаачилгаар 1876 онд цогчин дуганыг байгуулснаар их суурь нь тавигджээ. Энэ хүрээнд цогчин, чойр, жүд гэсэн 3 дацан байсан байна. Цогчин дацанд маань ганжуур зэрэг хурлуудыг хурах ба 45 хоногийн хайлан, мөн 9 хоногийн гүдэр, 15 хоногийн чоймпорол жунай хурлуудыг хурдаг байв. Цанидын сургуулийг 1904 оны намар Дамбий, Өөлдийн хошууны гавж Чүлтэмзунарай хэмээх хүн удирдан байгуулжээ. Чойрын дуганыг 1921 онд Жонон вангийн хошууны Баян Жанчив гэдэг хүн өөрийн хөрөнгөөр бариулж өгсөн байна. Жүд дацанг 1927 онд Улаангомын хүрээний гавж лам Чүлтэмгүнчин удирдан байгуулжээ. Жүд дацанд жилд 50 хоног жүд хурлыг хурдаг байв. Тус хүрээ нь анх Намирын гол, Чандмань, Ховд гол зэрэг газруудаар нүүж яваад 1901-1905 оны хооронд Намирын голд ирж суурьшин улмаар 30 гаруй жил болоод 1937 оны эхээр хаагджээ. 1910-аад оны үед тус хүрээ нь 4 дацан, 4 дугантай, 5 жастай, 200 гаруй лам хурдаг байсан тухай мэдээ байна. Дээрх баримтуудаас үзэхэд Бишрэлт вангийн хошууны Намирын хүрээ нь 60 орчим жил оршин тогтнож тухайн үеийн Бишрэлт вангийн хошууны нутаг буюу одоогийн Өмнөговь, Ховд сумуудын нутгаар 3 удаа буурь сэлгэн нүүж байсан хүрээ бус хийд байсан бололтой. Холбогдох эх сурвалж: 1. Увс аймгийн орон нутгийг судлах музейн тайлбарлагч Жанчидын Ширэндэвтэй хийсэн ярилцлагаас 2007.06.07 2.Тагнуулын ерөнхий газрын архив Ф -1, д – 3, хн – 5

Байршлын тайлбар :
Увс аймгийн Өмнөговь сумын нутаг уулархаг. Газар зүйн байрлалын хувьд ар талдаа өндөр уултай, өмнө талдаа нууртай, баруун, зүүн талдаа дэрс, харгана бүхий элсэрхэг хөрстөй хөндий үргэлжилсэн байрлалтай болно. Уулархаг талдаа айлууд өвөлждөг, хийдийн туурийн өмнө, баруун, зүүн талаар малчид өвөлжиж, намаржина. Хойт талын уулыг Цэгээний шовгор гэнэ. Өмнө талын нуурыг Цэгээний нуур гэдэг. Энэ нуурын нэр дөрвөд ардын уртын дуунд гарна. Хийдээс хойт зүгт 10 орчим км газарт Харгайтын улаан гэж тахилгатай уул бий. Орлогын голын эхэн тэр уулыг эртнээс хошуу нийлэн тахиж иржээ.

GPS хаяг :
North 49° 17’  East 091°  35’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 57 Side2: 44 Side3: 57 Side4: 44 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн гаднах хашааны ором бүрэн үлдсэн, гэхдээ газартай тэгшлэгдсэн байгаа. Хэрмийн дотор барилгын 4 туурь, гэрийн дугуй буйр 3 байгаа. Гурван гэрийн буйрын нэг нь шавар, хоёр нь эсгий гэрийнх бололтой. Байшингийн туурийн үлдэгдлийг ажиглаж үзэхэд Цэгээн нуурын хөвөөний хөх шаврыг ашигласан банйа. Хэрэм хашаа, барилга, шавар гэрийн суурийг чулуугаар хийж байжээ. Хэрмийн урд талд 4 м урттай, өргөн нь 1 м орчим чулуун суурь байна. Юу болох нь мэдэгдэхгүй. Лам нарын бие засдаг жорлонгийн газар байсан байж болзошгүй юм. Ийм жижиг байгууламжийг шавраар барьж байсан ажээ. Энэ нь хэрмээс 11 м зайд байгаа. Хэрмийн гол хойморт байгаа шавар туурь 10 м урт, 6 м өргөнтөй, түүний баруун талд байгаа жижиг туурь 3 Х 4 м хэмжээтэй, түүний баруун, зүүн талуудад байгаа хоёр жижиг туурь 6 Х 6 м хэмжээтэй юм.

Сүм хийд байгуулагдсан он :
1876 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
УВӨГ 002

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors