Тахилт
Read in English
Сүм хийдийн нэр :
Тахилт,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
17
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Нарангийн хурал
Сүм хийдийн төрөл :
cүм
Байрлах аймаг :
Увс
Сум :
Өндөрхангай сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Лу гүний хошуу
Байршлын тайлбар :
Увс аймгийн Өндөрхангай сумын Тахлай багийн нутаг, багын төвийг Батсайхан гэдэг. Тахлай гэдэг нь нуурын нэр юм. Тахлай нуураас зүүн хойш 55 км зайд Тахлай багын төв байрлана. Туурийн эргэн тойронд тахилгатай газар байхгүй. Тахлай нуурын урд талд тахилгатай овоо байдаг. Үүнийг нутгийнхан тахилч нуурын овоо гэнэ. Найман сард 1 удаа тахидаг. Тахлай багаас Өндөрхангай сумын төв 42 км зайтай байна.
GPS хаяг :
North 48° 58’ East 095° 03’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Батсайхан багийн төвд улаан булан, конторын зориулалттай байшин бий. Халуун усны хуучин барилга бий. Хэд хэдэн жижиг байшин байдаг. Энэ байшингийн туурин дээр хүрээний бусад жас, дуган байсан байх хэмээн үзэж байгаа. Биднийг очиход багын сахиустай айл байсан боловч уг сүмийн тухай тодорхой мэдээлэл байхгүй байна.1960-аад оны үеэс багийн төвд байгуулагдсан контор, клуб, агуулах, склад зэрэг хэд хэдэн барилга баригдсанаас хуучин туурь мэдэглэх зүйлгүй байна.
Сумын төвийн зарим хүмүүс Тахлай нуурын хөвөөнд Нарангийн хурал байсан байж болзошгүй тухай мэдээлэл байсан. Энэхүү тахилчийн Нарангийн хурал байсан газраас Өндөрхангай сумын Цагаан нуур багийн төв бий. Бид Тахилт багын төвд Цагаан нуур багын төвийн манаачтай уулзсан. Түүнээс Цагаан нуурын ойролцоо Баян Айрагын хурал буюу Халзангийн хурал байсан эсэхийг асуусан мэдэх зүйлгүй байсан. Өндөрхангай сумын Тахилт, Цагаан нуур багын төвүүд нь сумынхаа говийн бүсэд байрладаг учраас ялаа шумуул ихтэй цөөхөн айл ирж өвөлжиж, хаваржидаг нутаг юм. Тахилтаас 45 км, Цагаан нуураас 80 орчим км буй эдгээр газруудад гэр дуган, гэр хурал эсвэл 1-2 байшинтай жижиг дуган байсан байж магадгүй юм. Өөр тодорхой мэдээлэл байхгүй.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
УВӨХ 110
судалгааны баг :
Team А