Их Жаргалантын дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Их Жаргалантын дугана,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашлин
Төвд нэр Уайли:
*bkra shis gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
183
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Их Жаргалантын хурал (Дашлингийн хурал )
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Тариат
Баг :
Мөрөн баг Арцатын ам
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу
Товч түүх :
Архангай аймаг Тариат сум. Их Жаргалантын дуган /Дашлин хурал/ Тариат сумын Мөрөн багийн нутаг Арцтын ам хэмээх газар Тариат сумын төвөөс зүүн хойш 70 гаруй км-т 3 дуган бүхий байнгын хуралтай Дашлин хэмээх нэртэй хурал номын газар байжээ.1880-аад оны үед Далай чойнхор вангийн хошууны зүүн багийн шар хар сүсэгтэн олны өглөг буяны хүчээр боссон энэх хуралд нийт 50 гаруй лам байнга хурдаг Лхам сахиустай хурал байжээ.Зугыи эхэн сард Майдар эргэдэг намрын дудн сард Хайлан хурна мөн лам нар нь зуны дудн сард маанийн бүтээл хийдэг байжээ.21 баг бүхий цамтай энэ хуралд өвлийн дунд сарын сүүлээр цам гараад сор залдаг байв.Хурал номын цар хүрээ сүм дуган лам нарын тооноос үзвэл энэ хцрал нь цагийн болон жалгын хурал бус бага хэмжээний хийд байсан бололтой.Уг их Жаргалантын дуганы хурал номыг сэргээж шинэ Дашжоржоолин хийдийг Мөрөн багийн төвд 2003 онд сэргээн байгуулжээ. /Тариат сумын иргэн өндөр настан Дашравдан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.28/
Байршлын тайлбар :
Жаргалант сумын төвөөс зүүн хойш 42 км газарт Мөрөн багийн нутаг Арцатын ам хэмээх ойт хээрийн бүсэд орох энэ газар гурван дугана байжээ. Хойд талд Сонгинын овоо хэмээх тахилгат уул, баруун талд Модот өндөр уул, зүүн талд Хэрэмт хэмээх мод хадтай уул байх ба туурийн өмнүүр 200-д метрт Арцатын гол хэмээх уулын гол урсана.
GPS хаяг :
North 48° 12’ East 100° 17’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 6 Side2: Ө 4 Side3: У 10 Side4: Ө 8 Side5: У 8 Side6: Ө 6
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Ойт хээрийн бүсэд байх энэ гурван дуганын туурь үндсэндээ баларч арилсан. Нутгийн хүнээр заалгаж очоод сайтар ажиглавал дуганы туурь дагуу зурвас ногоон ормоор шарилж болон бусад өвс ургамал ургасан. Цөөхөн хэдэн том чулуу бий.
Сүм хийд байгуулагдсан он :
1880-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-д лам
Хүснэгтийн дугаар :
АРТР 027
судалгааны баг :
Team: Г
