Баян жаргалантын дуган
Read in English
Сүм хийдийн нэр :
Баян жаргалантын дуган,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
182
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Баян жаргалантын хийд
Сүм хийдийн төрөл :
cүм
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Тариат
Баг :
Мөрөн баг Баянжаргалантын жалга
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай чойнхор вангийн хошуу
Товч түүх :
Архангай аймаг Тариат сум. Баян жаргалантын дуган Хуучин Сайн ноён хан аймгийн Далай чойхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг Тариат сумын төвөөс 68 км (зүүн талд) Мөрөн багийн нутагт Ар давааны ам гэдэг газар Баянжаргалантын дуган хэмээх 7-8 дуганы ул мөр бий. Өндөр уулын бүсэд Бомбоо чулууны уул уул, хойд талд нь, баруун талд нь Ханат Баян цагаан уул, Зүүн талд Гичгэний уул бий. Баруун урд талд 1км орчим модот уулын оройд Баянцагааны овоо гэж тахилгат овоо бий. 7-8 дуганы чулуун суурь, шороон далан тод мэдрэгдэнэ. Мөн шороон далангууд дээр шарилж нилээд ургасан. Ойролцоо нь (зүүн хойд талд) айлуудын 2-3 зуслан (хашаа байшин) байх учир малын хөлд хийдийн туурь нилээд талахлагдсан.1882 оны үед байгуулагдсан гэх энэ хурал нь 40 гаруй лам байнга сууж хурдаг, Лхам шүтээнтэй байжээ.Лам нар сүм дуганы тоо зэргээс үзвэл Баян жаргалантын хурал нь багавтар хэмжээний хийд байсан бололтой.Уг хурал 1932 оныг хүртэл байнгын хуралтай байж байгаад 1932 онд хаагдаж 1933 оны дундуур дахин сэргэж түр цагийн хурал хурж байгаад 1937 оны эхээр бүр мөсөн хаагджээ. /Тариат сумын өндөр настан лам Дашравдан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.29/
Байршлын тайлбар :
Тариат сумын төвөөс 68 км (зүүн талд) Мөрөн багийн нутагт Ар давааны ам гэдэг газар Баянжаргалантын дуган хэмээх 7-8 дуганы ул мөр бий. Өндөр уулын бүсэд Бомбоо чулууны уул, хойд талд нь, баруун талд нь Ханат Баян цагаан уул, зүүн талд Гичгэний уул бий. Баруун урд талд 1 км орчим модот уулын оройд Баянцагааны овоо гэж тахилгат овоо бий.
GPS хаяг :
North 48° 19’ East 100° 19’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
7-8 дуганы чулуун суурь, шороон далан тод мэдрэгдэнэ. Мөн шороон далангууд дээр шарилж нилээд ургасан. Ойролцоо нь (зүүн хойд талд) айлуудын 2-3 зуслан (хашаа байшин) байх учир малын хөлд хийдийн туурь нилээд талхалагдсан.
Сүм хийд байгуулагдсан он :
1882 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
АРТР 007
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Санжмятав, Долгорсүрэн лам, Дашравдан лам, Даваадорж | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
40
Хүснэгтийн дугаар :
АРТР 029
судалгааны баг :
Team: Г