Зоогийн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Зоогийн хурал ,Зоогийн хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
192
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Зоогийн хурал /Сайныг хамгаалагч сүм/
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Хангай
Баг :
Ар баясгалан хүрээ
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу
Товч түүх :
Архангай аймаг Хангай сум, Зоогийн хүрээ Одоогийн Архангай аймгийн Хангай сумын төвөөс зүүн урагш 15 км орчимд /хуучин Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу / урд Тэрхийн голын өмнөд эрэгт Баясгалант хэмээх тахилгат уулын хойд талд уг хүрээний туурь оршино. Зоогийн хүрээ буюу Сайныг хамгаалагч сүм / Түвд нэр нь Шаддубдаржаалин/ энэ хүрээ Бүрэн засагчийн 6-р он буюу 1867 онд 11 хуваргатай анх байгуулагджээ. Тус хүрээг байгуулагдахад улсын түшээ гүн тэргүүн зэргийн тайж Даваацэрэн тэргүүлэн олон хүн мал хөрөнгө эд юмсаар хандив өргөжээ. Энэ хүрээ нь 12 дуган дацантай /цогчин, хайлан, жүд, дарь эх, сахиусын, ламиран, мамба зэрэг /. 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр 200 гаруй лам хуваргатай Бүлээний хурал, Гичгэний доод хурал, Байцын дуган, Тээлийн дуган, Талын овоны хурал зэрэг жасаа хурлуудтай. Лам хуврагийн тоо жас сангийн хэмжээгээр Халхын шашны дунд зэргийн хүрээ байсан бололтой. Хүрээний анхны тэргүүн алм нь Лувсанцэрэн гавж гэж хүн байгаад хоёр дахь нь Шаравжамц гэсэн лам болсон бөгөөд үүнээс хойшхи нь тодорхойгүй байна. Холбогдох эх сурвалж: - -Н.Банзрагч “Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны түүх” УБ 2001 он. - Ж-Ядамсүрэн “ Алдраараа овоглосон Тариатынхан” УБ 1997 он. - Хамтын бүтээл “Архангай аймгийн түүх” УБ 1993 он.
Байршлын тайлбар :
Хангай сумын төвөөс зүүн урагш 15 орчим км, Урд Тэрхийн голын урд талд, Баясгалан хэмээх тахилгат уулын хойд талд ойт хээрийн бүсэд байрлах Урд Тэрхийн гол хүрээний бууриас өмнө 150 орчим метрт урсдаг.
GPS хаяг :
North 48° 52’ East 99° 67’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: У 8 Side4: Ө 6 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хурлын туурийн орчим хуучин нэгдлийн ферм, сүү, тосны завод ажиллаж байсан учир ул мөрийг нь ихээхэн баллаж сүйтгэсэн байна. Одоо энд байсан л гэх баримжаа төдий байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1867 он, Чин улсын Туньжигийн (Бүрэн засагчийн) хаанчлалын 6-р он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Хошууны захирагч улсын түшээ гүн тэргүүн цэргийн тайж Даваацэрэн | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
120 орчим лам
Хүснэгтийн дугаар :
АРХГ 036
судалгааны баг :
Team: Г
