Агарын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Агарын хүрээ,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Равданданьлин
Төвд нэр Уайли:
*rab brtan gling? rab brtan bstan gling?
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
111
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Агарын хурал /Равданданьлин /
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Цагаан-Уул
Баг :
Агар багийн нутаг Агарын голд
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг Агарын хурал Засагт хаан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын нутгйин хойд хэсэг Агар багийн нутаг буюу Монгол улсын хойд хилийг эмжин урсах Агар голын урд эрэг дээр тус хийд оршиж байжээ.Уг хийд 1840-өөд онд байгуулагдсан гэж үздэг ба үүсгэн байгуулагч нь тодорхойгүй 4-5 дугантай байнга суудаг 100 орчим ламтай зарим томоохон цагийн хурлын үеэр 150 орчим лам цугладаг бага хэмжээний хийд байжээ.Очир ваань буюу Чагдар шүтээнтэй майдар эргэдэг ганжуур эргэж хайлан хурдаг байжээ. Агарын хийдийн сүүлийн хоёр дуганыг нутгийн шилдэг мужаан Балбар, Гомбожав, Дагва нар голлон барьсан гэдэг.Агарын хийдийн зарим бурхан ном шүтээн, дуганы ганжир, хурлын дун зэргийг хийдийг эзгүүрхээс өмнө тэнд шавилж байсан Цэдэнхүү гэдэг хүн авч хадгалж байгаад 1990-ээд оны эхээр Цагаан Уул сумын төвд Равдан чойнхорлин хийдийг нээгдэхэд хүлээлгэн өгч байжээ.Агарын хийдийн орчин нь улсын хилийн бүс нутаг учир Хятадын пүүс мухлаг худалдаачид орчин тойронд нь байдаггүй байжээ. Тус хийдийн сүүлчийн тэргүүн лам нь Пэрэнлэй цорж гэдэг хүн байсан бөгөөд 1938 оны үед хийд бүр мөсөн хаагдаж 1940-өөд оны үщд эзгүй дөрөв таван дуганыг бүрэн нураажээ.Агарын хийдийн туйр нь одоогийн байдлаар газрын хөрснөөс бүрэн арилаагүй суурийн шороон далан, чулуун суурь зэрэг нь сайтар мэдрэгдэнэ.Туурь нь Цагаан Уул сумын төвөөс хойш 50 орчим км-т Агар бригадын нутагт байх бөгөөд туурийн баруун хойно 5-6 км орчимд Богдын овоо, Халиун ингэийн овоо зэрэг эртний тахилагт овоонууд бий.Туурь нь хойд өргрөгийн 49 71 024 зүүн уртрагын 028 52 291 солбицолд байна.Тус хийд нь Б.Ренчиний хянан тохиолдуулж 1979-онд хэвлүүлсэн “БНМАУ –ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн жагсаалтын 111-дүгээрт Агарын хурал нэрээр бүртгэгджээ. Холбогдох эх сурвалж: 1. С. Лхагва. Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүх. УБ, 1997. 2. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 87 настай Буд гуайтай хийсэн . ярилцлага 2007.06.08 3. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Равданчойнхорлин хийдийн тэргүүн Эрдэнэбат гуайтай хийсэн ярицлага. 2007.06.08
Байршлын тайлбар :
Цагаан-Уул сумын төвөөс хойд зүгт 50 км зайд Агарын багийн нутаг Агарын голын хойт эрэг дээр оршино. Хийдийн тууриас баруун хойш 6 км Богд уулын овоо, Халиун энгэрийн овоо зэрэг нутгийн тахилгат овоонууд байна. Ойт хээрийн бүсэд оршино. Эдгээр овоонууд нь нутгийн тахилгатай.
GPS хаяг :
North 49° 71’ East 098° 52’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы туурь газрын хөрстэй тэгширсэн. Туурийн суурь байсан чулуун суурийн ором дагуу багахан хэмжээний зурвас үүссэн. Зарим дуганы туурийн өнцөг дэхь чулуун суурь үлдсэн.
Сүм хийд байгуулагдсан он :
1840 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-д лам
Хүснэгтийн дугаар :
ХӨЦУ 035
судалгааны баг :
Team: Г
