Цагаан сүмийн голын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Цагаан сүмийн голын хүрээ,Зоригт засгийн хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
220
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан сүм хүрээ /Зоригт гүнгийн хүрээ, Гомбо гүнгийн хүрээ/
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Хотонт
Баг :
4-р баг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Өөлд сүжигт бэйсийн хошуу
Товч түүх :
Архангай аймаг Хотонт сум. Цагаан сүмийн хүрээ /Зоригт гүний хүрээ/ Хуучин Зоригт засаг Гончигчойнзонгын хошуу хүрээ буюу болох Цагаан сүмийн хүрээ нь одоогийн Хотонт сумын 4-р багийн нутаг Хотонт сумын төвөөс урагш 30 орчим км зайд Цагаан сүмийн голын рашааны орчимд төвхнөж байжээ.Уг хүрээ үүсэн байгуулагдсан тухай Манжийн Сайшаалтай Ерөөлтийн есдүгээр он буюу 1804 онд засаг Сампилдоржийн үед энэ газар хүрээ сүм үүссэн тухай түүхэн баримт үлджээ.1920-иод оны үед Цагаан сүмийн хүрээ нь 8 сүм дугантай, 260 гаруй ламтай, 9 жастай жижиг хэмжээний хүрээ байсан байна.Эл хүрээний тухай өөр тодорхой баримт хараахан олдоогүй.Харин 2005 оны 7-р сард уг хүрээний хурал номыг сэргээн шинэ Дашпунцаглин хийдийг хүрээний туурийн орчим байгуулж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох эх сурвалж: 1.Архангай аймгийн Хотонт сумын 4-р багийн иргэн өндөр настан Сосорбурам гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.03 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Хотонт сумын төвөөс зүүн урагш 60 км 4-р багийн нутагт Хайлаастын тал хэмээх газар, Цагаан сүмийн голын хойд эрэгт Цагаан сүмийн рашааны эхээс зүүн тийш Цагаан овоо хэмээх овоот жижиг толгойн өмнө биед 100 метрт том жижиг 8 дугана сүмийн туурь байдаг.
GPS хаяг :
North 47° 04’ East 102° 04’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогоор сүм дуганы туурь маш сайн хадгалагдан үлдсэн, туурийн суурийн шороон далан чулуунууд газрын гадаргаас дээш 40-70 см өндөрт өргөгдөн хамгийн том туурийн баруун хойно зүүн хойно байх 2 суваргаас суурийн чулуун өрөөс бараг хэвэндээ байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1980-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
АРХТ 015
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Хандсүрэн Федор | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Дармжав Надмид | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дээрх гэр бүлийн үр хүүхэд | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
120-иод
Тэмдэглэл :
Зоригт гүний цорж лам Далх
Хүснэгтийн дугаар :
АРХТ 061
судалгааны баг :
Team: Г
