Цоохорын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Цоохорын хурал,

Төвд нэр Уайли:
s

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
227

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цоохорын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Хашаат

Баг :
Цайдам бригадын төвд

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Түшээт ханы хошуу

Товч түүх :


Архангай аймаг Хашаат сум. Цоохорын хурал Хуучин Түшээт хан Очирбат гүний хошуу одоогийн Хашаат сумын төвөөс баруун тийш 26 км газар Цайдам бригадын төвд энэхүү жасаа хурал төвхнөж байв.Анх үүсгэн байгуулагч болон байгуулагдсан он нь тодорхойгүй уг хурлын 4-5 дуганын тууриас үзэхэд 19-р зууны дунд үед байгуулагдсан бололтой.Баруун хойд талд нь 4 км орчимд орон нутгин тахилгат Гурван овоо хэмээх овоот уул, зүүн хойд талд 4 орчим км-т Шивээт уул бий.Эндээс урагшаа Хархорин хүртэл 37 орчим км байх ба баруун талаар Орхон гол урсана.Энэ хурлын дуган байгууламжуудын туурь нь Цайдам бригадын төвийн хойд хэсэгт байх ба одоо суурийн засмал хавтгай чулуунууд нь газрын хөрснөөс суларч гарсан байдалтай байна.Эдгээр сууриар баримжаалж үзэхэд энд 5-6 дуган сүмийн байгууламж байсан бололтой.Энэ туурийн орчимд Цайдам бригадын төвийн айлуудын хогийн цэг байна. /. Хашаат сумын өндөр настан Цэрэнноров гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.21/

Байршлын тайлбар :
Архангай Хашаат сумын төвөөс баруун хойш нийт 26км-т Цоохор бригадын төвд, Хар Хорин, Хөшөө цайдамыг холбосон засмал замын баруун талд, Хар Хориноос зүүн хойш 37км-т (засмалаараа 41км) Хангай, Орхон голын зүүн дэнжид байдаг тахилгат Гурван овоо баруун хойш 4 км орчимд, зүүн хойно Шивээт уул 4 км-т байдаг.

GPS хаяг :
North 47° 30’  East 102°  50’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдсэн туурь: Цайдам бригадын төвийн яг хойд хэсэгт байх бөгөөд одоо засмал хавтгай чулуунууд нь газрын хөрснөөс суларч ил гарсан 3-4 дуганы туурь мэдрэгдэх төдий байна. Мөн тууриас хойш 30 орчим метр жалганд бригадын төвийн айлууд хог асгасан тул туурийн орчим их баларчээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1850 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
30 гаруй лам

Хүснэгтийн дугаар :
АРХШ 063

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors