Долооны хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Долооны хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
226
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Долооны хурал
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Хашаат
Баг :
4-р баг Жанцант хэмээх газарт
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Түшээт ханы хошуу
Товч түүх :
Архангай аймаг Хашаат сум. Долооны хурал /Од салин хийд/ Хуучин Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу одоогийн Хашаат сумын 4-р баг Хашаат сумын төвөөс зүүн зүгт 8 км, Долооны голын зүүн бие Жанцантын аманд энэ жасаа хурал төвхнөж байжээ.Энэ хийдийн үүсэн байгуулагдсан тухай үндэсний түүхийн төв архивт “...Од салин хийдийг ан олноо өргөгдсөний арванхоёрдугаар /1912/ онд байгуулж Манал хурлыг хуруулав.Урьд Манж чин улсын бүрэн засагчийн тавдугаар /1866/ онд цорж лам гавь Түвдэн, зайсан лам Цэнд нар Долоодын голд Хуй хурал байгуулж ном уншуулав...” хэмээсэн бичиг баримт хадгалагдаж байна.20-р зууны эхээр энэ хийд нь 4 дугантай, 60 орчим лам суудаг байнгын хуралтай хийд байж байгаад 1920-иод оны үеэс тухай үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зөвхөн зун намрын улиралд хурдаг цагийн хурал болжээ.Манал бурхан шүтдэг байв.Ихэвчлэн Ерөөл айлтгалын номнуудаас гадна шинийн 8-нд их манал, шинийн 15-нд Сандуйнжүд хурдаг байжээ.Уг хийд 1936 оны сүүлчээр хурал номын үйл ажиллагаа нь хаагдсан байна. Холбогдох эх сурвалж: 1.Хашаат сумын өндөр настан Цэрэнноров гуайтай хийсэн ярилцлагаас /2007.07.21/ 2.Улын үндэсний түүхийн төв архив ФА-3, д-1, хн-248.
Байршлын тайлбар :
Хашаат сумын төвөөс зүүн тийш 8км орчимд Долооны голын зүүн биед Жанцантын ам хэмээх газар уг хийдийн 4-5 дуганы туурь бий. Цагаан толгойн уулын өвөр бэлд энэ туурь оршино. Тууриас баруун хойш Их нөмөр хэмээх тахилгат уул бий. Тууриас баруун тийш 2,5км-т Долооны гол урсана. Туурийн зүүн талын уулыг Жанцант гэнэ.
GPS хаяг :
North 47° 27’ East 103° 13’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн сүм дуганы чулуун суурь шороон далан мэдрэгдэх ба энэ орчимд айлын хаваржаа бий болсноор орчин нь малын хөлд нилээд эвдэрсэн.
Сүм хийд байгуулагдсан он :
1860 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-аад лам
Тэмдэглэл :
Төвд лам үүсгэн байгуулсан
Хүснэгтийн дугаар :
АРХШ 065
судалгааны баг :
Team: Г