Урд хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Урд хүрээ,Данриг данжайлин,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Данриг данжайлин
Төвд нэр Уайли:
*stan rag dar rgyas gling?
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
546
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Сан бэйсийн хошуу хүрээ
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дорнод
Сум :
Хэрлэн
Баг :
Чойбалсан хот
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Сан бэйсийн хошуу
Товч түүх :
Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн сумын Данриг данжайлин буюу Хошуу хүрээ Хуучнаар Сэцэн хан аймгийн /Сан бэйсийн/ Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн сумд Данриг данжайлин буюу Урд хүрээ оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Чин Улсын Төр Гэрэлтийн тэргүүн /1821/ онд манай хошууны урьд тушаалын засаг Минжүүрдорж тус хошууны шар хар олон нийтээр өглөгийн эзэд болж Түмэн-Өлзийт овооны өвөрт өдөр бүр Чогчин, жил тутам Хайлан хурал хурах болжээ. Аравдугаар /1830/ онд Цаннид дацанг анх байгуулж уг дацангийн номын сургуулийг үйлдүүлжээ. Арвантавдугаар /1835/ онд жил бүр мянган зул мандааж, их хурал хурж эхэлжээАрвандолоодугаар /1837/ онд Шунхаар бүтээсэн Ганжуур Данжуур хурж, Маань, Мэгзэмийн бүтээлийг ээлжилж, Ерөөл, Хангал хурж эхлэв. Үүнээс дээш хурал номын дуган сүмүүд Түмэн-Өлзийт овооны өвөрт сууж, мөн онд Чин Улсын хаанаас “ Шашин Ухаант “ нэр шагнагджээ. Бас Төр Гэрэлтийн хоринхоёрдугаар /1842/ онд засаг бэйс Минжүүрдоржийн үед Манба дацан анх байгуулж мөн дацангийн номын хурал сургуулийг үргэлж үйлдүүлжээ. Чин Улсын Бүрэнт засагчийн наймдугаар /1869/ онд засаг бэйс Цэрэндоржийн үед Дүйнхэр дацанг байгуулж хурал номын сургуулийг үйлдүүлжээ. Мөн үеэс Дүйнхорын цам бас Бадаргуулт төрийн хоринесдүгээр /1903/ оноос Мял богдын цам, олноо өргөгдсөний тавдугаар /1915/ оноос Чогорын цам нэмж, Ямандагийн сачог, Гомбын няндах хурлыг хослон цэнгүүлэгч сүмд хуруулж буй. Бадаргуулт төрийн арванесдүгээр /1893/ онд засаг бэйс Лхаваанрегзэн тэргүүлэн “ Тойсом дарваалин “ хэмээх бяцхан сүм бариулж Санжодмолом, Найдан чого, Тарвын чого, Тарвачэмбо зэрэг олон ном уншуулжээ. Бадаргуулт төрийн наймдугаар /1882/ онд Дархан номун хан Жамъянжигмэднамжилдүйвдорж, Шавдан, Сольдив Найдан сахиус Жадамба зэрэг олон хурал хуруулжээ. Төр Гэрэлтийн хориндөрөвдүгээр /1844/ онд засаг Минжүүрдоржийн үед “ Шашин ухаант “ сүмийн дөрвөн зүгт Жамбаалин, Чойнхорлин, Намжиллин, Жамъянлин сүм байгуулж олон зүйлийн хурал ном уншуулжээ. Төр Гэрэлтийн хориннаймдугаар /1848/ онд засаг бэйс Минжүүрдоржийн үед Түмэн-Өлзийт овооны өвөрт Чогчин хурал, агва дацан хамтаар байгуулжээ. Бүрэнт засагчийн тэргүүн /1862/ онд Цаннид дацанг байгуулж, хурал номын сургуулийг үйлдүүлжээ. Үүнээс дээших хурлуудыг Түмэн-Өлзийт овооны өвөрт нутаглуулан суулгаж Бүрэнт засагчийн дөрөвдүгээр /1865/ онд “ Сайн бэлгийг бадруулагч “ сүм нэр шагнуулжээ. Төр Гэрэлтийн арванхоёрдугаар /1832/ онд бэйс Минжүүрдоржийн үед Жүд дацанг байгуулж хурал сургуулийг үргэлжид үйлдүүлжээ. Бадаргуулт төрийн дөрөвдүгээр /1878/ онд засаг бэйс Лхаваанрэгзэнгийн үед “ Сайн бэлгийг бадруулагч “ сүмийн хоёр этгээдэд нэжгээд сүм байгуулж “Дамбадаржалин“ “Сүндэвдаржалин “ нэр шагнуулжээ. Үүнээс дээш гурван анги хурал сүмүүд цөм Түмэн-Өлзийт овооны өвөрт нутаглан суужээ. Аман эх сурвалжид: Урд хүрээ нь Чойр, Дүйнхор, Манба гэсэн гурван дацантай, Баруун урд аймаг, Баруун хойд аймаг Зүүн хойд аймаг, Зүүн урд аймгийн гэсэн 4 аймгийн дөрвөн дугантай, Хошуу хуралдаа 1000 гаруй, томоохон хуралд 700, 800, жижиг тусгай хуралд 400, 500 лам хурдаг байсан. Холбогдох эх сурвалж: Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001 Дорнодын болор толь, 2006 Дөл сонин, Гэвш ламтай үг солиход Чойбалсан хотын түүх, 1998 -Гонсын Гэндэндоржийн ярилцлага (Дорнод аймгийн Чойбалсан сумын өндөр настан. 1921 онд төрсөн)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Чойбалсан хотод. хуучин Чойбалсан хотын төвийн ард гэр хорооллын ард. Одоогийн Хэрлэн сумын 2-р багийн төвд байна.
GPS хаяг :
North 48° 03’ East 114° 29’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У25 Side2: Ө22 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хүрээнээс туурь суурь үлдээгүй айлын хашаатай залган 25:22 метр хэмжээтэй нэг дуганы туурь харагдаж байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1730 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ДОЧХ 005
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Л. Жамбал, Батжаргал | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Бэх, Лайхан, Лувсан, Шагдар | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дагва Гомбо Түвдэн Ням Даржан Лувсандаш Шарав Бямбаа Жавзан | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
700-800 лам
Хүснэгтийн дугаар :
ДОЧХ 010
судалгааны баг :
Team: Ж
Гонсын Гэндэндорж

Аман түүх
М.Доржнамжим

Аман түүх
Дэрэм

Аман түүх
Газрын зураг :
Архивын зургууд :
Цуглуулсан баримтууд :
| ДОЧХ 010 | B057 | Б. Гаваа, А. Гүрбямбаа | Чойбалсан хотын түүх | ном/5-9хуудас/ | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж | |
| ДОЧХ 010 | Дорнодын Болор толь | 3. Данригданжаалин хийд | ном/92хуудас/ | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж |