Дордогойн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дордогойн хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дэчинравжайлин, Дордог

Төвд нэр Уайли:
*bde chen rab rgyas gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
109

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дордогийн хийд /Дордогийн хүрээ, Дэчинравжайлин/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Цагаан-уул

Баг :
Өвгөд багийн нутаг

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Дордогойн хийд Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн цагаан уул сумын нутагт сумын төвөөс зүүн хойш 30 км-т цагаан усны дэнж хэмээх газар байсан энэхүү хийдийг Төрцорж гэдэг хүн 1890-ээд оны үед үүсгэн байгуулжээ.Гурван дугантай 50-60 лам байнга сууж хурдаг шалш шүтээнтэй цаг үеийн томоохон хулуудад заримдаа 150-аас 200 лам цуглаж хурдаг байжээ. Нутаг хошуундаа Хүнхэрвааны Даянч лам гэж алдаршсан Молом Даянч лам гэж 16-87 нас хүртлээ дэмчигийн нямба хийж насаа барсан хүний гэрийн буйран дээр энэ хийдийг барьсан ажээ.Майдар эргэдэг гол гол хурал номуудыг хурдаг.Найдангийн чог манлын чог хурхын зэрэгцээ дэмчигийн голлон уншдаг, хажидын нямба бүтээл хийсэн лам нарын тоо олон байсан Дэмчиг, Хажидыг их шүтдэг зэрэг онцлогтой байжээ. Дордгойн хийдийн лам хуваргууд дотор Төр цорж, Сандаг маарамба Цэрэночир гэсгүй зэрэг томоохон лам нар байсан ба эдгээр лам нарын хамгийн сүүлчийнх нь болох Цэрэночир гэсгүй 1967 онд таалал төгсжээ.1937 онд тус хийд бүрэн хаагдаж дээд зиндааны 10 орчим лам баримчлагдан, бурхан шүтээн судар номыг нь Хатгал руу үхэр тэргээр ачиж яваад тэнд шатааж устгасан байнй.1940-өөд оны үед эзгүй хоосон үлдсэн гурван дуганыг сумын захиргааны даалгавараар нутгын ардууд нураан модыг нь зөөвөрлөж хуучин шарга сумын хоршооны агуулах, малын өвөлжөө зэрэгт ашиглажээ. Одоогийн байдлаар Дордгой хийдийн гурван дуганы туйр газрын хөрснөөс бараг арилж ялимгүй товгор шороон далан төдий үлдсэн ба энэхүү цагаан усны дэнжийн зүүн талд Модот уул, өмнөд талд Бушлайн хүнхэр гэдэг уул бий.Туйраас баруун тийш 3 км зайд тус хийдийн лам нарын тахиж байсан эртний тахилгат цагаан уулын овоо бий.Газар зүйн байршилын хувьд туйр хойд өргөрөгийн N 49 36 937 зүүн уртрагын E 096 47 244 солбицолд байна.Дордгойн хийд нь 1979 онд Б.Ренчиний эрхлэн хэвлүүлсэн “БМАУ-ын угсаатны зүүн атлас”-ын сүм хийдийн жагсаалтын 109 дугаарт Дордгойн хурал нэрээр бүртгэгдсэн байна. Холбогдох эх сурвалж: 1. Ж. Банзрагч. Б. Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ, 2004. 2. С. Лхагва. Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүх. УБ, 1997. 3. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 87 настай Буд гуайтай хийсэн . ярилцлага 2007.06.08 4. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Равданчойнхорлин хийдийн тэргүүн Эрдэнэбат гуайтай хийсэн ярицлага. 2007.06.08

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Цагаан-уул сумын төвөөс зүүн хойш 30 км-т оршино. Баруун талд Цагаан уул, зүүн талд Модот, ар талд Зөөхий уул, өмнө талд Бушлай, Хүнхэр хэмээх уултай. Цагаан усны дэнж хэмээх газар оршино. Тууриас баруун тийш 3 км Цагаан уулын овоо байдаг.

GPS хаяг :
North 49° 36’  East 096°  47’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн дуганы туурь бараг газрын хөрстэй тэгширсэн туурийн зарим өнцөг нь газрын хөрснөөс 8-10 см өргөгдсөн. Чулуун суурийн булан ажиглагдана.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Төр цорж гэдэг хүн | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
50-60 лам

Тэмдэглэл :
Тур Цорже

Хүснэгтийн дугаар :
ХӨЦУ 031

судалгааны баг :
Team: Г

Эрдэнэбат


Аман түүх

Газрын зураг :