Documentation of Mongolian Monasteries
A group of international researchers working in Mongolia in the field of Buddhist and cultural preservation collaborated with the Arts Council of Mongolia (ACM) to conduct this project, ‘The Documentation of Mongolian Monasteries’, between 2005 and 2007. For ACM the project fitted their cultural heritage programme whose noble goal is protecting and conserving Mongolia’s cultural heritage for new generations. The fieldwork was done in Ulaanbaatar and all 21 aimags. The goal was to create a database of the location and condition of Buddhist temple and monastery sites in Mongolia at the beginning of 20th century that could be found in the main survey period of summer of 2007. It was important to do the project then as elderly people who were disciples in the temples and monasteries up to 1938 were the people who could guide the surveyors to the sites. The opportunity was also taken to conduct oral history interviews with old people drawing on their reminiscences of the monasteries and their life at that time, and to survey the temples that were active in the country at the time of the survey.
The result of the project is this website. It draws on a database comprising the information collected and the photographs taken of the sites, and other related oral and historical data on temples that are located in territory of Mongolia.
Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо
Монголын сүм хийдийн түүхэн товчоо төслийг Монголд буддын соёлын өвийн төсөл дээр ажиллаж байсан олон улсын судлаачид Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 2004 оноос хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төсөл нь Монголын Урлагийн Зөвлөлийн соёлын өвийн хөтөлбөрийн соёлын өвийг хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой нийцсэн юм. Төслийн баг 2005/2006 онд Улаанбаатар хотноо, 2007 онд нийт 21 аймагт сүм хийдийн талаарх хээрийн судалгааг явуулсан билээ. 20-р зууны эхэн үед оршиж байсан Бурханы шашны сүм хийдүүдийн ерөнхий мэдээлэл, газарзүйн байршлыг багтаасан мэдээллийн сан бүрдүүлэх нь төслийн гол зорилго байсан ба сүм хийдэд шавилан сууж байсан ахмад буурлуудаас ярилцлага авч 1938 оноос өмнө Монголд байсан сүм хийдийн талаар тэдний дурсамж, дурдатгалыг тэмдэглэн үлдээсэн нь чухал ач холбогдолтой ажил байлаа.
Монголд байсан болон эдүгээ оршин байгаа сүм хийдүүдийн түүх, гэрэл зураг, аман түүхийн эх сурвалж бүхий цогц мэдээллийг багтаасан энэхүү цахим хуудас нь Сүм хийдийн түүхэн товчоо төслийн үр дүн билээ.
Mongolian Buddhist Cultural Heritage
From the time when Buddhism began to spread to and in Mongolia in 16th century, temples and monasteries became important centres of culture in the country. For example: according to historical records for the 1920s, there were almost 1,000 temples in Mongolia. Since the 1990’s and the beginning of the democratic period, Mongolians have been trying to revive and protect their cultural heritage and traditions. In this context, some historians and researchers have been doing research on temples and monasteries that were the centres of knowledge and tradition, and, as such, inseparable from Mongolia’s national culture.
Project Partners
President's Office 2007
Gandenthegchenling Monastery
Arts Council of Mongolia
Centre for Cultural Heritage
National University of Mongolia (since 2013)
Монголын Бурханы шашны соёлын өв
16-р зуунд Бурханы шашин Төвдөөс Монгол оронд дахин дэлгэрснээр Бурханы шашны сүм хийдүүд Монголын соёлын өвд нэлээд том байр суурь эзлэх болсон. Түүхийн эх сурвалжаас үзэхэд 1920 оны байдлаар Монголд нийт 1000 гаруй сүм хийд оршин байжээ. 1990-ээд оноос Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх болсноор түүх соёлынхоо уламжлалыг нандигнан хадгалах үйлс эхлэсэн. Энэхүү эрхэм үйлсийн хүрээнд түүх соёлын зүтгэлтнүүд үндэсний түүх, соёлын нэгэн салшгүй хэсэг болсон Бурханы шашны соёл, эрдэм мэдлэгийн төв байсан сүм хийдийн тухай судалгааны ажлыг хийж байна.
Main Donors
With grateful thanks to
and to the hundreds of individuals in Mongolia,
US, United Kingdom and Europe who donated
to this project.