Ганданшадүвпэлжайлин

Сүм хийдийн нэр : Ганданшадүвпэлжайлин

Байрлах аймаг :
Увс

Сум :
Хяргас сум

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Шинэ сүм Увс аймгийн Хяргас сумын төвд байрлалтай. Хан хөхийн нурууны ар талд Тогтохын шил байрлах сумын төвийн өмнүүр Билүүгийн гол урсана. Энэ жил ус нь татарч хуурай сайр болжээ. Билүүгийн гол нь Хан хөхийн нурууны салбар уулсаас эх авна. Ийм болохоор шинэ сүм хийд Билүүтийн голын хойт дэнж дээр байна. Сумын төвийн доод биед төвөөс 4км газарт Тахилгын овоо /Галдан Бошигт хааны Халхын зүг дайнаар хөдлөхдөө тахисан гэдэг./, сумын төвөөс баруун өмнө зүг 15км газарт Цагаан өвгөн ууланд Цагаан өвгөний тахилга, эгц өмнө зүгт Баатархайрхан, Цагаанхайрхан гэж хоёр тахилгатай уул бий. Энэ 2 уул 30-35 км-т буй. Эртний үед хошуугаараа тахиж байсан ажээ. Сумаас зүүн өмнө зүгт Бугат гэдэг газарт Дэжэйлин хүрээний тахилгат овоо бий.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: Before 2004

Founders/Refounders :
Цэрэнжавын Баатар
Цэдэвийн Доржсүрэн
Зодовын Баасанжав

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Дүйчэн өдрүүдэд хурал хурдаг.Майдар эргэдэг.Цогчэн уншлага хурна.

GPS хаяг :
North 49° 40’  East 093°  46’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Шашны гол байгууламж нь модон дуган юм. Дуганы хэмжээ сууриараа хааш хаашаа 8 м хэмжээтэй. Гадуураа хашаагүй, хаалган талдаа цементэн талбайтай. Дуган дотор нэг өрөөтөй, түүнийг шүтээн залах хурал хурах зориулалтаар ашиглана. Дуганы баруун талд Дэжэйлин хүрээний лам Сэдэнд болон бусад эрдэмтэй лам нарын дурсгалд зориулан 2004 онд суврага босгожээ. Суврага дотор Сэдэн ламын эдлэн хэрэглэж байсан хувцас хунар шашны зарим эд хэрэглэл 108 боть Ганжуурын эвхэмэл хэвлэл орон нутгийн анар зэрэг эрдэнийн чулуун ховор эмийн ургамал /зөвхөн хяргаст ургадаг хар цагаан тарь, хамба шарилж, арц таана гэх мэт/ Хяргас нуурын ус зэрэг орон нутгийн үнэт эрдэнийн зүйлсийг оруулсан мөн Сэдэн ламын дээл малгай орсон. Мөн төвдөөс шашны холбоотой олон зүйлс бумба зэрэг 120-130 төрлийн зүйл орсон бүх зүйлийн жагсаалт Баруун туруунд амьдарч байгаа Сэдэнгийн хүү Даваа Лхүмбэд хадгалагдж байна Сэдэн нь Дэжээлэнгийн хүрээнээс гавж цол хүртэж байсан.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Б.Алдар хурлын лам
Ц.Доржсүрэн / Увс аймаг Хяргас сум тус хийдийн тэргүүн лам /

Хэдэн фото зураг авсан :
9

Зураг авсан огноо: он :
2007-06-07 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
УВХГ 012 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-07

Тэмдэглэл :
4д. Одоо нэг хүүхэд УБ хотод шашны сургуульд сураад буцаж ирсэн. 4Д: Санжаажамц УБ хотод 2 жилийн сургалтанд сурч ирээд, одоо мал маллаж буй. Одоо 1000н малтай. Хяргас сумаас хийд зуучлан 4н хүүхэд сургасан. 3нь хотод сурч байна. 1нь Энэтхэгт суралцаж байна. 6. Суврага дотор ламын эдэлж хэрэглэж байсан хувцас шашны зарим эд хэрэгсэл, 108н боть ганжуурын эвхмэл нэр, эрдэнийн чулуу ховор эмийн ургамал зэргийг хадгалуулсан. 1. Шинэ хийд хуучин хийдээс 30 гаруй км зайтай бөгөөд шинэ хийдийн барилга, дотоод засвар хэвийн харин гадна талын хашаа татаагүй байсан

Хүснэгтийн дугаар :
УВХГ 012

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map