Таравчамбуулин хийд

Сүм хийдийн нэр : Таравчамбуулин хийд

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Батцэнгэл сум

Товч түүх


Архангай аймаг Батцэнгэл сум. Луу гүний хүрээ. / Таравчамбуулин хийд./ Хуучин Сайн ноён хан аймгийн Лувсанхайдав ноёны хошууны нутаг одоогийн Архангай аймгийн Батцэнгэл сумын төвд 200 шахам жилийн түүхтэй энэхүү хийд төвхнөж байжээ. Нутгийн хүмүүсийн домоглон ярилцдагаар бол Заяын гэгээн Луу гүний хошуу нутгаар морилж явахдаа олбог Таравчамбо судар хоёроо гээж эндээс үүдэн олбогоо унагасан газарт энэ хийдийн анхны дуган болох авга дуганын шавыг тавьж, Таравчамбо гэдэг судрын нэрээр Таравчамбуулин хийд хэмээн нэрлэжээ. Мөн нутгийнхны яриагаар бол энэ хийдийн туурийг 1800-аад оны эхэр тавьж 1846 онд хийдийг байгуулж дуусгасан хэмээн ярьж байна. Тэгвэл Монгол Улсын Үндэсний Төв Архивын фондод хадгалагдаж буй холбогдох бичиг баримтуудад “... Улсад туслагч гүнгийн зэрэг түшээт засаг тэргүүн зэрэг тайж Ширзагд манай хошуунд Тэнгэрийн тэтгэсний арванзургадугаар /1751/ онд засаг Равдангийн үед бурхнй гэгээний Чоймпролмолом , зуны цагт Ганжуур, цамын хурал хурж Майдар эргэх ёслол тогтоож 1752 онд мөн засаг Равдангийн үед Жанрайсэгийн дүгжид, Жамбын чого, Лхамын гансаа тэргүүтэн хурал тогтоов. Төр гэрэлтийн хориннэгдүгээр /1841/ онд засаг Гэжээбалын үед Яр, Хайлан, Сожин тэргүүтэн хурал номыг тогтоов. Цанид дацанг байгуулав. Түгээмэл Элбэгтийн дөрөвдүгээр /1854/ онд мөн засаг Гэжээбалын үед Мэнтуг, Манал, Найдан жүдэг, Намжилын хурал тэргүүтнийг тогтоов. 1882 онд засаг Лувсанхайдавын үед Гүнрэгийн чого, Дүлцэнгийн хурлыг тогтоож Таравчамбын зэрэг шинэ сүмүүдийг Тамир голын хойд этгээд Эрдэнэт, Согоот, Цогзолваанчиг уулын өвөрт байгуулав...” хэмээн бичсэн баримт хадгалагдаж байна. 20-р зууны эхээр чулуу тоосгон 8, модон 2 нийт 10 дуган, 8 дацан, 10 жастай 500 гаруй ламтай том хүрээ болон бэхэжжээ. Уг хийдийн гол шүтээн Дамдинянсан, Ядам сахиус нь Лхам байжээ. Хаврын дунд сард Майдар эргэдэг ба намрын дунд сард сор залж сор залахын өмнө Цам гардаг байв. Энэ хийд төвдийн Дашлхүмбэ хийдийн дэг ая дантай бөгөөд Заяын гэгээн өөрөө дэглэн тависан гэдэг. 1937 онд хүрээ хийд хаагдахын өмнө тус хүрээний шунлайв Ширээт лам хамба өндөр Хансар, унзад нь Мэндбаяр гэж хүн байжээ. Мөн 20-р зууны эхэн үед Гөлөгбаатар гэж Чойжин буудаг сүүлдээ богдын найман чойжингийн нэг болж байжээ. Заяын гэгээн хамгийн сүүлд VIII богдод мандал өргөхдөө Мэндбаяр унзадыг дагуулж явж байсан байна. Уг хийд 1937 оны эхээр хаагдсан ба хийдийн сүм дугануудаас анхны дуган болох авга дуган бүтнээрээ, Ядамын дуганы 4 хан нь босоогоороо Цамын талбайн ард байх мяндагтнудын суудаг асар дээвэр бүтнээрээ үлдсэн байна. Хийдийн цогчин дуган нь маш том бөгөөд уран чамин хийцтэй байсан гэдэг. Зай багтаамжийн хувьд дотор нь 21 тэрэг шар орчихсон байхад төдийлөн их зай эзэлдэггүй байсан гэж настайчууд яридаг байжээ.Таравчамбуулин хийдийн хамгийн сүүлчийн шавь нараас эдүгээ тус хийдийн ловон лам 89 настай Жаамаа, УБ хотын Идгаачойнзонлин дацангийн шунлайв Ж.Доржжанцан гавж нар үлджээ. Дээрхи баримтуудаас үзэхэд Луу гүний хүрээ буюу Таравчамбуулин хийд нь Сайн ноён хан аймгийн нутагт 200-аад жил оршин тогтносон буддын шашны соёл боловсролын том төв, хүрээ байжээ. Холбогдох эх сурвалж 1. Монгол Улсын Үндэсний Төв архив ФА-66, Д-1, хн-9 2. Таравчамбуулин хийдийн даа лам Машбаттай хийсэн ярилцлагаас /2007.07.23/ 3. Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Батцэнгэл сумын төвийн төв хэсэгт,Хойд Тамирын хойд биед /хойд эргээс 2,5 км / Бор толгойн өвөрт байна.хангайн бүсэд оршино.Төвөөс баруун тийш 10 км орчимд Лүнгийн овоо хэмээх тахилгат уул,өмнөд талд 40-50 м газарт 11 жилийн сургууль байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 он 6 сарын 13

Ринчений зураг дах дугаар :
166

Ринчений жагсаалт дах нэр :
Таравчамбуулин хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : АРБЦ 071

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Чойдор 2-р хамба лам
Агваанлодой ловон лам
Галсанпунцаг анхны хамба лам

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
4

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн уншина.

Сар тутмын хурал: Шинийн 8 нд Манал,шинийн 15 нд Дооддүдэв,шинийн 25 нд Оройн ерөөл,шинийн 29 нд Чойжоо Дүгжүү хурна.

Жилийн хурал: хавар шинийн 1-15 нд ерөөлүүд хурна.Битүүнд Цэдэрлхам хурна.шинийн 26-наас эхлээд сахиусаа тахина.

GPS хаяг :
North 47° 47’  East 101°  58’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Таравчамбуулин хийдийн цогчэн дуганы эдэлбэр газрын банзан хашааны хэмжээ 60:70 м ба 4200 м квадрат талбайтай болно.Хашааны дотор талд өмнөд зүүн талаа тойруулан 45 ширхэг /1,60 см өндөртэй/ суварга бий.Дуганы зүүн талд 10 жилийн ойгоор барьсан бодь суварга байна.Баруун талд хийдийн аж ахуйн хашаа байна.Дуганы гол хаалганаас урагшаа 5-6 м газарт Луу гүний хүрээнд ашиглаж байсан 2 м өндөртэй хүрэл сангийн бойпор байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Норовжамцын Машбат тус хийдийн Да лам утас:88334001

Хэдэн фото зураг авсан :
26

Зураг авсан огноо: он :
2007-07-07 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
АРБЦ 018 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-07

Тэмдэглэл :
4д. 2000 онд хийдийн 10 жилийн ойгоор Бодь суварга босгосон. дуганын зүүн өмнө хэсэгт 1999 оны 12 сард Заяын гэгээн морилсон. 2001 онд Гүмбэнээс Ганжуур залсан.

Хүснэгтийн дугаар :
АРБЦ 018

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map