Хорчингийн хурал
Сүм хийдийн нэр : Хорчингийн хурал
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Өгий нуур сум Орхон баг Улаан худаг гэдэг газар
Товч түүх
Архангай аймаг Өгийнуур сум, Шинэ Хорчингийн хурал Өгийнуур сумаас зүүн тийш 30 орчим км-т Орхон багийн Улаанхудаг гэдэг газарт Хуучин Хорчин гүний тууриас баруун өмнө 6 км орчимд 1994 оны 6-р сард шинэ цагийн Хорчингийн хурлыг сэргээн байгуулжээ. Гэлүгбагийн урсгалын энэ хийдийг санаачилж үүсгэн байгууулагч нь С. Сануйдагва , С. Ёндонжамц, Д.Нанжид нарын өндөр настан лам хуваргууд байв. 1996 онд хийдийн сахиус болох махгал шүтээнийг бүтээж залсан. Үүнээс нэг жилийн өмнө буюу найман талт арван хоёр метрийн радиус бүхий гэр хэлбэрийн модон дуган барьж ашиглалтанд оруулан цогчин дуган болгож ашиглажээ.2006 онд Утай Гүмбэнээс ганжуур авч ирж залсан байна. Цогчин дуганы хоёр талд 2003, 2005 онуудад бурхан багшийн бодь суварга хоёрыг бүтээж босгосон ба дуганы үүдэнд Хашаатын Цоохорын хурлын тууриас авч ирсэн чулуун бойпор, Хорчингийн хуучин хийдийн хүрэл бойпор тус тус бий. Мөн энэхүү дуганыг тойроод дүнчүүр маанийн 9 хүрд байдаг. Мөн дуган буй энэ газар нь 1640-1654 онд өндөр гэгээний шар бөсийн өргөө суурьшиж байсан газар бөгөөд нийслэлийн ИТХ, ЗДТГ хамтран 1640-1654 онд өндөр гэгээний шөр бөсийн өргөө суурьшиж байсныг баталсан бичээс бүхий 2003 оны 10 сарын 29-ний өдөр гэсэн огноотой боржин чулуун гэрэлт хөшөө босгожээ. Уг гэрэлт хөшөө нь дуганаас чанх хойно 30 орчим метрт байдаг. Нөгөө талаар Хорчингийн хурлын дуган нь Орхоны хөндийн хөшөө цайдмын Түрэгийн үеийн дурсгалын цогцолбороос 16 км зайтай, Хархорин-Өгийнуурын чиглэлийн авто замын дэргэд байдаг нь гадаад дотоодын аялагч жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй байна. / Өгийнуур сумын Орхон багийн иргэн өндөр настан С. Сануйдагватай хийсэн ярицлагаас 2007.07.22/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Тал хээрийн бүсэд. Өгийн нуур сумын төвөөс 30 орчим км-т хуучин Хорчин гүний хүрээний тууриас зүүн өмнөд зүгт 6 км орчимд Түрийн хөшөөдөөс хойш 16км зайд байдаг.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1994 оны 6-р сард
Ринчений зураг дах дугаар :
224
Ринчений жагсаалт дах нэр :
Хорчин гүний хүрээ
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : АРДЧ 069
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Д. Нанжид
С. Сануйдагва
С. Ёндонжамц
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
2
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Шинийн 8нд Манал, 15 Сандуйжүд, 29- сахиус хурна.
Жилийн хурал: Билгийн хаврын тэргүүн сарын шинийн 1-15 хүртэл ерөөл хурдаг.
GPS хаяг :
North 47° 40’ East 102° 51’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Үндсэн цогчэн дуган нь 8 тал бүхий гэр хэлбэрийн модон дугантай (12метр) Дуганы 2 тал 2 бодь суварга байгаа нь эргэл мөргөлийн зориулалттай. Дуганы үүдэнд 2-3метр зайд Цоохорын хурлын тууриас авч ирсэн чулуун бойпор мөн уг хорчингийн хурлын үеийн хэрэглэж байсан хүрэл бойпор байна. Хэмжээ өндөр нь 1,20см Дуганы тойроод нийт 9 хүрд бий.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Содномдорж Сундуйжав Хорчин хийдийн хурлын лам
Хэдэн фото зураг авсан :
23
Зураг авсан огноо: он :
2007-07-07 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| АРДЧ 016 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-07
Тэмдэглэл :
4д. 2006 онд Гүмбэнээс Ганжуур залсан.
2003, 2005 онуудад хоёр ширхэг бодь суварга бүтээсэн.
Хүснэгтийн дугаар :
АРДЧ 016
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.