Гэндэнгончиг дашпэлжээлин хийд

Сүм хийдийн нэр : Гэндэнгончиг дашпэлжээлин хийд

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Жаргалант сумын төв

Товч түүх


Архангай аймаг Жаргалант сум. Шинэ Гэндэнгончигдашпэлжээлин хийд. Жаргалант сумын зүүн талд Норовлин уулын өвөрт энэ хийд байдаг. Зүүн талд нь Бумбатын даваа өмнө талд нь Дулаан хан уул бий. 1991 онд Пүрэвдорж гэлэн болон бусад сүсэгтэн олны санал санаачлагаар байгуулагдсан ба 2003 онд энд Заяын гэгээн , 2004 онд Зүүн хүрээний хамба Дамбажав гуай нар тус тус морилж байжээ. Одоо тус хийд нь 10 орчим ламын данстай өдөр тутмын цогчин хурлаас гадна сарын дүйцэн өдрүүд буюу шинийн найманд Манал, 15-нд Сандуйнжүд, 29-нд Чойжоо сахиус Арван хангал тус тус хурдаг. Битүүнд Гүнрэг, Цэдэрлхам хурна. Хийд нь Цогчин, дарьэхийн гэсэн хоёр дугантай, 5м өндөр бүхий хоёр бодь суварга, 3м өндөртэй гонх бүхий том хүрд мөн Дүнчүүр маанийн 6 хүрд дуганын гадна талд байрладаг. Хөдөө орон нутгийн зарим хийдүүдтэй харьцуулахад сүм, дуган бурхан тахил судар номын хувьд нилээд бэхэжсэн боловч тогтвор суурьшилтай суух шашны өндөр боловсролтой лам нар ховор учир тус хийдийн хурал номын байнгын үйл ажиллагаа зарим талаар тасалдаж бурхан шашны зан үйл хийдэггүй нь ажиглагдаж байна. Тус хийдээс зүүн тийш 300 орчим метрт Бумбатын давааны орой дээр 2003 онд тухайн үед Түлш эрчим хүч, дэд бүтцийн яамны сайд асан энэ нутгийн уугуул Б.Жигжидийн санаачлан босгосон 9 цагаан суварга буй. / Гэндэнгончигдашпэлжээлин хийдийн тэргүүн лам Нямжанцан, ловон лам Аажав нартай хийсэн ярилцлагаас. 2007.06.25/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Өндөр уулын бүсэд оршино.Сумын төвийн зүүн талд Норовлин уулын өвөрт Бумбатын даваа ,өмнө талд Дулаахан уул байна.Хойд Норовлин уулын өмнөд талын Дулаахан уул нутгийн тахилгатай юм байна.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1991 онд

Founders/Refounders :
Сумын сүсэгтэн олон
Пүрэвдорж гэлэн

Сүм хийдийн төрөл :

хуучин хийдийн лам нар :
4

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн өдөр тутмын болон сарын хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Сарын 4-6 өдөр л хурал хурдаг.

Сар тутмын хурал: Шинийн 8 нд цогчэн хурна,шинийн 15 нд цогчэн хурна,шинийн 29 нд Чойжоо сахиус,10 хангал хурна.

Жилийн хурал:

GPS хаяг :
North 48° 42’  East 100°  46’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Уншлага хурлын Цогчэн дуган байна.Дарь эхийн дуган,сүсэгтэн олны бүтээсэн 2 бодь суварга өндөр нь 5 м байна.Гонх бүхий том хүрд/3 м өндөртэй/жижиг 6 хүрд байна.Мөн хашаа бүхий эдэлбэр газар байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ванчигсүрэнгийн Аажав /Архангай аймаг Жаргалант сум тус хийдийн ловон лам/

Хэдэн фото зураг авсан :
23

Зураг авсан огноо: он :
2007-06-25 00:00:00

No Material details available

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-25

Тэмдэглэл :
1.Гэндэнгончиг дашпэлжээлин хийдийн нэрийн утга нь хуврагууд арвижин дэлгэрэх гэсэн утга бүхий монгол нэр юм. 2.Жаргалант сумын төв ,төвийн орчимд өөр ямар нэг хуучин хийдийн туурь буурь байхгүй шинээр байгуулагдсан байна. 3.Анх 1991 онд Асаатын хүрээ,Рашаантын хүрээнд сууж байсан өндөр настан лам гэлэн Пүрэвдорж үүсгэн санаачлан байгуулж анхны хамбаар нь ажиллаж байна.Одоо түүний хүү Нямжанцан тус хийдийн хамбаар ажиллаж байна. 4.20-иод ламтай боловч сард үндсэндээ 4 удаа хурдаг. 5.Хийдийн зүүн талд 300м-т орших Бумбатын давааны орой дээрхи их суваргыг 2005 онд нутгийн уугуул Б.Жигжид зэрэг сүсэгтэн олон санаачлан босгожээ. Хамба Дүрэвдорж овогтой Нямжанцан 50 настай Жаргалант сумын харъяат хүн ажээ.

Хүснэгтийн дугаар :
АРЖР 004

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map