Гандансанчивлин
Сүм хийдийн нэр : Гандансанчивлин
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Тариат сум
Товч түүх
Архангай аймаг Тариат сум. Шинэ Гандансанчивлин хийд 1990 оны 09-р сард лам Долгорсүрэн, иргэн Д.Эрдэнэбат Д.Эрдэнэтуяа нарын үүсгэл санаачилгаар анх байгуулагджээ.Ийнхүү байгуулахдаа Тариатын доод хүрээний хурал номыг сэргээх үүднээс байгуулагдаж байсан.1994 онд Бакула Ринбүүчий, 1997 онд Заяын гэгээн, 2004-2006 онд Дашчойлин хийдийн хамба Дамбажав гуай нар тус тус морилж байжээ.Одоо тус хийд 6 ламтай зөвхөн сар жилийн өдрүүдэд хурал хурна.Дуганы хоёр талд 2 бодь суварга байдаг.Үүнд: сар бүрийн шинийн 15-нд Ерөөл, бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-15-нд Ерөөл Магтаал, мөн бурхан багшийн их дүйцэн өдрүүдээр хурдаг.Тус хийд нь сүм дуган бурхан тахил ном судар лам нарын тооны хувьд харьцангүй бэхжсэн боловч хурал номынхоо цар хүрээг өргөтгөх өдөр бүрийн байнгын хуралтай болсон тохиолдолд илүү ач холбогдолтой болно гэж үзэж байна. /Тус хийдийн аж ахуй Д.Эрдэнэтогтохтой хийсэн ярилцлагаас 2007.06.29/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Тариат сумын төв хэсэгт Хорго уулын өвөр бэл Суман голын зүүн хэсэгт Суварга толгойн хойно Мандал толгойн баруун талд ойт хээрийн бүсэд байна.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 1990 оны 09-р
Founders/Refounders :
Д.Эрдэнэтуяа
Д.Эрдэнэбат
Ч.Долгорсүрэн
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
4
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Билгийн улирлын хаврын тэргүүн сарын эхний 15 хоног, сар бүрийн шинийн 15нд ерөөл хурдаг, бүйцсэн өдрүүдэд хурал хурна.
Жилийн хурал:
GPS хаяг :
North 48° 09’ East 099° 52’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Дуганы баруун талд том жижиг 2 суварга байна.
-Том нь бодь суварга байна.Анх том бодь суваргыг 2000 онд хийдийг үүсгэн байгуулагч Долгорсүрэн өөрийн эцэг Чойжил гэж хүнийг өнгөрөхөд дурсгал болгон босгожээ.
Хоёр жижиг суваргыг 2005 онд уг сүмийг үүсгэн байгуулагч Долгорсүрэн нуай таалал төгсөхөд үр хүүхдүүдээс нь дурсгалд нь зориулсан.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Долгорсүрэн Эрдэнэтогтох тус хийдийн сахиул
Хэдэн фото зураг авсан :
16
Зураг авсан огноо: он :
2007-06-29 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| АРТР 006 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-29
Тэмдэглэл :
4д. -Хийдийн шавь Д.Мөнх-очир Шашнны их сургуульд сураад одоо Солонгост магистрантуураар суралцаж байна. 2000 онд хурлын цогчин дуганатай болсон.
Хүснэгтийн дугаар :
АРТР 006
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.